Барагцаалбал, XV-XVI зуунаас хойшхи үеийн монгол хэлийг <<орчин үеийн монгол хэл>>-ний үед хамааруулан үзнэ. Энэ үеэс уламжлан үлдсэн монгол бичгийн дурсгалууд олон боловч тэдгээрийн үлэмж тогтвортой хэвлэн тогтсон бичлэгийн дүрэм нь бүр эртний монгол хэлний онцлог шинжийг хадгалсан хэвээрээ байгаа бөгөөд харин үгсийн сан, хэл найруулгынхаа талаар тухайн үеийнхээ хэлний шинжийг тусгасан байна.
Харин XVIII зууны дунд үеэр Ойрд Зая Бандида Намхайжалцан зохиосон <<тод үсгийн>> дурсгалууд нь суурь аялгууныхаа онцлог шинжүүдийг нарийн зөв тусгасан болохыг хялбархан ажиглаж болно. Мөн тэр үед зохиогдсон <<соёмбо үсэг>>-ийн хэл нь тухайн цаг үеийнхээ хувьд орчин үеийн монгол хэлний үед холбогдох боловч уламжлан үлдсэн бичгийн дурсгал нэн ховор, бичлэгийн дүрэм зүй нь төдий л нарийн хэвшин тогтоогүй зэргээс тэр нь тухайн үеийнхээ хэлний шинжийг бүрэн илэрхийлж хараахан чадахгүй байгаа билээ.
МУБИС-МОСС-МХШТ "Орчин Цагийн Монгол Хэл" УБ хот, 2012 он 23-24 хуудас
Орчин үеийн монгол хэл
7:11 AM |
Labels:
Орчин Цагийн Монгол хэл
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment