Powered by Blogger.
RSS

Үгийн утга

Writer:Admin
Үгийн утга
Үгийн утгыг судлах хэл шинжлэлийн салбар ухааныг утга судлал гэнэ.
Утга судлал нь хэлний гүн бүтэц буюу агуулгын тал, утгын тогтолцоо, зүй тогтол, өөрчлөлт зэргийг судална.
Үгийн утга нь олон жилийн туршид бүрэлдэн тогтдог түүхэн үзэгдэл бөгөөд үгийн  утга бүрэлдэх нь хэл буй болсон цаг үеэс тасралтгүй үргэлжилж байдаг зүй тогтолтой үзэгдэл болно. Үгийн амин сүнс нь түүний утга бөгөөд утгын бүрэлдэн буй болох нь хүний үйл ажиллагаанаас төдий л хамааралтай бус, бодит ертөнцийн хөгжил хөдөлгөөний нарийн зүй тогтлыг хэлнээ илэрхийлж байдаг нэгэн өвөрмөц ай болно. Утга судлал нь хэлний нийгмийн болон хэрэглээний, хам сэдвийн, нэр томьёоны, хэлц дохио тэмдгийн, эхийн гэх мэтээр хэсгүүдтэй байдаг учраас тэдгээрийн зааг ялгаа, онцлог зэргийг судалдаг <<залуу>> шинжлэх ухаан болно. Мөн утга судлалыг судлах зорилгоор нь ерөнхий утга судлал, тусгай утга судлал гэж хувааж болно.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment