https:/www.elibrary.mn/
МАЙН НЭГНИЙГ ХӨРӨНГӨТНИЙ ГАЗАР ҮЗЖЭЭ
Эелдэг зөөлөн хаврын өглөөнөө дорно умар зүгээс том гэгчийн улаан нар сая мандан гараад, баруун Европийн нэг ихээхэн хотын чөлөөний эсрэг хандсан нэг өндөр байшингийн гуравдугаар давхрын цонхоор гэгээн гэрэл тусахад, дотор нь унтсан Очирын нүд гялбаж, сая нойрноос сэрэв. Даруй босон хэд суниагаад, гар нүүрээ угааж байтал санамсаргүй бүдүүн бүрээ ба хэнгэрэг цангийн дуу гадна сонстов. Даруй сонирхол тавин чагнавал, мөнхүү хөгжмийн аялгуу өглөөний ариун агаартай хослон, нээсэн цонхоор орж ирэх нь Очирын сэтгэлд бахтай бөгөөд аятай байдлыг төрүүлнэ. Удалгүй хөгжмийн дуу улмаар ойртож түүний нарийн хөг, булгийн усны урсгал адил гүехэн гүехэн, сэм сэмээр эгшиглэхэд Очир их л сониноор мэдэрч, нүүрээ хагас арчин, цонхоор шагайвал, өргөн гудамжаар урт жагсаал, цуварч, үйлдвэрчин ардууд улаан тугийг намилзуулан, интернационалын дууг дуулж, тэнгэр газрыг доргитол сүрт жагсаалыг үзүүлэн явна. Энэ нь тавдугаар сарын нэгний дэлхий дахины үйлдвэрчдийн их ёслол ажээ. Харгис цагдаа зэвсэглэж тойрон явавч, үйлдвэрчин ардын жагсаал өчүүхэн ч сочихгүй, бас зэрэг дэвийг алдалгүй, өндөр хоолойгоор хувьсгалын дууг дуулж, цэх цэх алхлах бөгөөд эрс чанга зоригийг гайхуулна. Үүнд хувьсгалт газраас ирсэн Очирын сэтгэл хөдөлж жагсаалыг шувтартал сонирхол шагайсаар хоцров.БИД ХЭД
Хөөрхий таван хүүхэд, хүн бүр нэг хэсэг цаасыг аваад чив чимээгүй тонгойцгоож, жирс жирс зурна. Агшин зуурын хугацаанаа өчүүхэн толгойнуудын дотор нь бүх ертөнц хэдэнтээ бөмбөрч, ямар нэг сонин зүйлийг цаасан дээр гаргана.1936 он
ХАРАНХУЙ ХАД
Зуны шөнө богино тул, өглөөний найман цагт нар нэгэнт дээр гарчээ. Унтсан нойрноос арайхан сэрмэгц нэг янжуур асааж, шившив. Чилсэн биеийг талбируулан түр зуур хэвтэхийн завсар энэ өдрийн элдэв хэргийг бодох бөгөөд өдрийн тэмдэглэлийн дэвтрээ дэрэн доороосоо авч үзвэл, химич харандаагаар бичсэн хэдэн үсэг бараг бүрэг үзэгдэхэд түүнийг шүлсээрээ норгон улмаар ажиглавал: «Наймдугаар сарын гучны Бямба гариг, Харанхуй хад Ина /Нина/» хэмээх хэдэн үгсийг тэмдэглэсэн байх нь утга ба учир тодорхойгүй, юун тухай бичсэн нь огт мартагдсан тул дахин нэг удаа алгуурхнаар уншиж эцсийн үсэг дээр нь хүрвээс, Ина хэмээх нь миний хуучин амраг охины нэр цахилгаан адил хоромхон зуур миний тархины дотор гэрэлтсэн бөгөөд мөнхүү охиныг хэдийнээ хайлаас модны сүүдэрт тэврэн үнсэж агсан цаг гэнэт санагдан, сормуусны сүүдэрт үзэгдэхэд даруй сэтгэл хөдөлж, улмаар эрт ба эдүгээ хол ба ойрыг улируулан бодох тутам ийн тийн уяран мэлмэрч, зүүд мэт болон зэрэглэсээр, агшин зуур үүргэлсэн нь татаж буй тамхины үнс хэнхдэг дээр унахад, гэдрэг цочин сэрэхүй лүгээ уг тэмдэглэлийн учир утга юу болохыг эргэцүүлэв. Үүнд юуны урьд би түүнтэй хязгааргүй янаглан ханилсан боловч, дараагаар хоёр бие уул далайн тэртээ энэтэйд завсарлагдан, сэтгэл зүрх ташаалагдсан бөлгөө. Хожим хайртай Ина хаана одсоныг мэдэхгүй, хэдийгээр эрэн сурвалжилсан боловч эс олоод алмайран гайхсаар агсан нь гэтэл энэ өглөө санамсаргүй өдрийн тэмдэглэлийг үзэхэд үл мэдэгдэх утга бүхий хэдэн үгсийн дотор түүний нэр байхыг үзээд, зүрхний дотор зул ноцвой. Эрэгцүүлэн санавал, эдгээр хэдэн үсэг нь түүний бие надаас салахад миний дэвтэр дээр тэмдэглэж өгсөн, сануулга лав мөн хэмээн сая мэдэвч, юу хэмээсэн утга нь басхүү далд амой. Өнөө ухамсар авч бодвоос Ина болбол энгийн хүн бус бөгөөд эрдэмтэн охины манлай мөн тул, энэхүү бичсэн нь лав учиртай биз. Үүний учрыг олбол, Инаг олох нь магад хэмээн сэтгэмэгц нэг аяга цай авчруулан уугаад, мөнхүү хэвтээ хэвээр уг тэмдэглэлийг утгыг шинжлэн боловсруулж эхлэв. Энэ үед манай тогооч их л сүрхий царай гарган надаас асууна.-Ай данжаад яасан. Бие өвдсөн?
-Үгүй зүгээр.
-Ай би айж байнав шүү. Царай муу байна.
-Зүгээр, ядарч байна.
Дараагаар би буруу харж хэвтэн, хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд цааш бодов. Манай тогооч «Ай» хэмээгээд гарч одов.
Нэг цаг орчим зүйл зүйлээр эргэцүүлсний хойно арай хийж нэг сэдэв олсон бөгөөд юу хэмээвээс наймдугаар сарын гучны Бямба гариг гэсэн нь болзоо тавьсан өдөр болмой. Харанхуй хад хэмээсэн нь хэрхэвч нэг газар байж тохирох тул лав тийм газар уулзах гэсэн юм байна хэмээн сэтгэгдсэн бөгөөд бас дахин нэгудаа шалгаж үзвээс наймдугаар сарын Бямба гариг нь яг энэ өдөр болсон тул, даруй яаравчлан босмогц: «Морийг барь, эмээллэ» хэмээн тогоочид хэлбэл, түүний бие өмнөөс их нүд гаргаж, «Яасан данжаад» хэмээн амандаа шивэгнэсээр гарч одоод «Ай эмээллэсэн ба шүү» хэмээн гадна хашхирч байна. Миний бие даруй ташуурыг аван, шаламгайлан гарч, морин дээр мордсон хойно боловч аль зүгт одох ба «Харанхуй хад» хэмээгч нь ямар ертөнцөд оршиж байхыг огтхон ч мэдэхгүй тул, дэмий л мориныхоо хоёр чихийг ширтэн гайхаж хэдэн минут болов. Үүнд манай тогооч хажуугаас «Ай явахгүй яасан? Юу мартсан?» хэмээн үглэж баймой. Гэтэл миний морь удаан зогсоход хөл нь чилсэн ба угаас омголон морь тул ийш тийш тэмүүлэн тогтож ядахад жолоогоо султгавал тэр баруун өмнө зүг алхлав. Үүнд би нэг зэрэг бодоод морины хаашаа чиглэсэн тэр зүг шууд явав. Түүнээс нэгэнт мэдвээс, хэд хэдэн арван газар дэв дэмий явчихсан бөгөөд хүн амьтан үзэгдэхгүй цөл газар иржээ. Ам цангах нь хэмжээлшгүй, сэтгэл уйтгарлах нь хязгаарлашгүй. Морь хэдийгээр ихэд хөлөрсөн боловч, ядарсан байдал огт үгүй болохуйяа салхийг сөрөн, хэнхдэгийг яран давхисаар, хэд хэдэн ухааг давж, хужир ба бударгана элбэгтэй нэг цайдам газар хүрч очвоос, дөрвөн зүгт юу ч үзэгдэхгүй, харин тэртээгүүр бараан үүл хурж бороо орох янзтай байв. Санамсаргүй хүрч ирсэн зэрлэг цөл газрын байдал төдий л тааламжгүй. Дэмий л гайхамуй. Намрын салхи сэржигнэн салхилах нь сэтгэлийн дотор гулин галин байдлыг төрүүлнэ. Амраг Инаг олж уулзана хэмээсэн нь харин зүүдлэн давхиж, хөндий талд төөрөх нь ч юм уу? Гэтэл унасан морины чих соотогнож, хамар нь хуухинахад сэр хийтэл цочиж ийш тийш ажиглавал, тэртээ хажууд нэг амьтан явна. Юу ч болов очьё хэмээн шууд давхин ойртвоос, «үнэг буюу чоно буюу аль танигдахгүй нэг амьтан улам цааш зугтаамой. Морийг ташуурдаж довтолсоор гүйцэн очвоос, үнэг ч бус, чоно ч бус, харин нэг нохой явмуй. Өмнө ба хойгуур нэгэнт эргэлдэж, сүүлээ шарваад, баруун зүг удирдан явахыг үзвэл айлын нохой бололтой, ангийн ч нохой байдалтай тул, цангасандаа лав нэг хүнтэй газар хүрэх биз хэмээн итгэж, хойноос нь дагалдан шогшив. Чингээд цайдмаас холдон нэг ухааг давбал, газрын байдал их л өөр болоод өвс ногоо сахлаг ургасан хангай газар бөгөөд тэртээ баруун хойд талд өндөр уулс ханаран байхын наагуур, урт мөрөн урссан үзэгдэнэ. Нохойны явах нь алгуур болоод удалгүй нэг толгой тойрмогц, цаана нь нэг хар овоохой харагдав. Гадуур нь нэг ч малгүй, харин дэрс бут үргэлжилжээ. Нэг настай хар хүн гарч ирээд нохойгоо даллан дуудаж амуй. Миний бие хагас өдөр хээр явсан нь хэдэн сар аян хийсэн мэт болж, бие зүдрэн, санаа галирсан тул, айл гэрийг үзэхэд амраг Инатай учирсан адил баярлаж морио тушаад оров. Хар хүн дагалдан ороод, зүүн хойно цомцойн суув. Би баруун хойно нь нэг гөрөөсний ширэн дэвсгэр дээр хагас завилан суусны дараа амар мэндийг мэдэлцэв. Мөнхүү хар хүн гуч илү настай бөгөөд илгэн дээл өмсөж суран бүс бүсэлжээ. Үг хэлэлцэх аялгуу нь чихэнд их л өөр сонсогдоно. Зүүн өмнө хатавчинд үстэй дээлээр нэг хучаастай хэвтэж байна. Дун буурал толгой цухуйж байна. Хар хүн нурманд шигтгэсэн домботой цайг нэг тэвш тарваганы махны хамт надад өгсөнд, цай нь гудамжны шалбааг мэт булингартай, мах нь халшгүй нэхүүн үнэртэй боловч, ундаасаж өлссөн минь их тул, аргагүй ууж идэв. Гэдэс бага зэрэг тайтгарч, бие бага зэрэг амарсан хойно Ина сэтгэлд орж ирэхэд «Харанхуй Хад» хэмээгч газрыг хар хүнээс сурваас: Би энэ газар өсөхөөсөө аваад өтөлтлөө суусан бөгөөд угаас гөрөөчин хүн тул, ойр хавийн газрыг бараг мэднэ. «Энэ завсар миний сэтгэлд баяр төрж байлаа.» Гэвч би ийм газар сонссонгүй хэмээхэд миний урам хугарч, одоо хаашаа явахаа мэдэхгүй алмайрна. Алтан дэлхий уудам их, Харанхуй хад хэмээх газар хаана байхыг хэн яахан мэднэ. Дөрвөн зүг найман зовхисыг тойрон, зуун жил, мянган он эрэвч бас олдохгүй байж болмой. Ина хэмээх охины бичсэн нэгэн зурвас тэмдэглэлийн төлөөнөө сэтгэл сүйдэж биеийг зовооно. Энэ мэтээр гайхан, царайгаа барайлгаж нэг үе суув. Гэтэл тэртээ хажууд хэвтсэн буурал эмгэн толгойгоо дааж ядан, өндийн босоод баруун хоймор тахисан бурхан юм уу алиныг мэдэхгүй нэг юмны өмнө мөргөхөд хар хөн их л гайхсан байдлаар харж:Эмгээ, эмгээ! гэж байна. Энэ үед би мөн гайхаж, хөөрхий энэ авгай үдшийн залбирлаа хийж байгаа нь энэ юм уу хэмээн бодож, эртхэн мордьё гэж сэтгэж байлаа. Гэтэл эмгэн тэрхүү тахилын тэндээс нэг юмыг аваад хар хүнд өгч: Хүү минь энэ бол манай эцэг өвгийн үеийн юм, энэ хүүгийн хэлж байгаа газар байх магадгүй хэмээмэгц миний чих сортойж нүд ширтэн санаа тавив. «Бараан цохио хэмээх нэг газраас олсон ховор юм гэнэ билээ» хэмээхэд хар хүн түүнийг авч үзээд: «Эмгээ зөнөглөх гэж аяны хүнийг одоо төөрөөлэх нь» хэмээгээд ширээн дээр тавьсанд би түүнийг яаран авсан нь тэр хэсэг чулуу болох нь хүнд тул гараас мултран газар унамагц, хоёр хэсэг хагарсан бөгөөд авч үзвэл яах аргагүй хир болсон нэг чулуу байв. Би хэдэн удаа эргүүлж үзээд хар хүний адил дэмий юм хэмээн сэтгэж ширээн дээр тавихын үед оройн нар баруун хаяагаар тусаж буй гэрэлд мөнхүү чулууны хагарсан тал дээр гилтэгнэмэгц гэнэт сонирхол төрж эргүүлэн ажиглаваас, харин чулуу чулуунаас өөр тэмдэгтэй онц нэгэн чулуу болохуйяа, энэ нь надад хоёрдугаар тэмдэг болмой хэмээн санаж нэгэн талыг эмгэнээс гуйж аван өвөртлөөд баяртай байдал төрж мордов. Угаас би түмэн бодисын зүйлийг их л сонирхдог учир чулууны аймгийг нэлээн ялган салгаж танихын тул мөнхүү айлын хаяанаас эхлэн тохиолдсон чулууны хувирах байдлыг шинжлэн, энэ чулууны гарсан газрыг мөрдөн явав. Түүнээс нэг хэдэн цаг болсон хойно тэртээ харагдаж байсан уулсын хормойд хүрсэн бөгөөд мөнөөх их мөрнийг усны гүнд арайхийн гарч, мөнхүү уулын нэг амыг өгсөхөд ой мод үргэлжилсэн бөгөөд шавар намаг үлэмж, нэгхэн ч зам мөргүй, хааяа нэг хар хэрээ үзэгдэхээс өөр амьтан үл тохиолдоно.
Нар нэгэнт шингэж бүрий болсон тул, чулууны байдлыг шинжилж харагдах ч үгүй болов. Ердөө аливаа чулуу дээрээс өнхрөн буудаг жамтай тул дэмий л өгсөн явав. Гүн ойн дунд нэгэнт лав оржээ. Өдрийн бүрхэж байсан бороо сая асгаран оров. Ширүүн салхинд модны мөчир гуйвалзан шуугих бөгөөд аянгын дуу сүртэй хүржигнэмүй. Алхах тутам шавар намаг болоод гуу жалга тохиолдмой. Энд тэнд чоно ульж басхүү тас няс хийх чимээ гарах нь аймшигтай бөгөөд даруй үс босож зүрх догдлон, сэтгэл яарна. Өдөр дөрвөн зүгийн алин тийш явахыг гайхаж байсан нь эдүгээ дөрвөн зүг хаана хааш болохыг нэгэнт алджээ.
Зорьсон хэрэг ба шинжлэх явдлыг умартаж, гагцхүү амиа хамгаалж явахыг урьдал болгов.Угаас шалгадаг ухааныг шүтэж, боловсронгуйгаар хүмүүжсэн боловч, буг чөтгөр санагдаж, эрлэг тамын орон бодогдоно. Түүнээс бороо улам ширүүдэж дуу ба цахилгаан үргэлжилнэ. Газрын байдал улам бэрхтэй болж, айх цочих нь нэн олшров. Урагш явъя хэмээвээс өмнө этгээдийн бартаа хавьтах аргагүй, гэдрэг буцъя хэмээвээс замаас нэгэнт төөрчээ. Дөрвөн зүг туршивч, хад асга харанхуйлан хашиж, сүүхийлцэн хэртхийлгэхээс өөргүй. Хэдийгээр Харанхуй хад хэмээх нэр нь газрын байдалтай нийлэлцэн санагдах боловч, ийм оронд энхрий Ина хэрхэн орших аж. Тиймийн тул даруй мориноос бууж, хэзээ нар мандахыг хүлээнэ. Гэтэл морь нэгэнт үргэн харанхуй хадны дунд хангинтал янцгаах дуу ясанд тултал жихүүцүүлэхэд нэг амьтан тулж ирснийг мэдсэн боловч ихэд цочсон тул нэгэнт мэдрэл зайлжээ. Нэлээн удсаны хойно сэргэж үзвээс толгойгоо нэгэн хүний дээр тавьсан буй, унтсан ба зүүдэлсэн ба гэртээ буюу хаана буйг мэдэхгүй цочин босож үзвээс янаг охин Ина хажууд зогсож байх бөгөөд үзэсгэлэнтэй залуу охины хасын царай нь харанхуй хадыг гэрэлтүүлэн баймой.
-Хайртай чиний тэмдэглэлийг ухсан боловч хааш явахыг мэдэхгүй байтал тэмүүлсэн морь нь чиний эцгийн морь болохыг нэг зэрэг бодож итгэснээр чамайг олж ирэв.
-Их хүн аюултай юм лугаа нөхөрлөхийн тул энэхүү харанхуй хадны газар чармайн намайг эрж ирсэн нь харилцан амраглаваас сая болмой хэмээлцээд чанга тэврэлдэж үнсэлдэв.
Харанхуй хадан дунд хашралтай бөгөөд аюултай
Харин түүний байдлыг хасын охин сонирхмой
Яруу найраг хэмээгч нь ертөнцөд гайхамшигтай бөгөөд
Ина охины адил идэр хүний сэтгэлийг булаамой
1930 он
ЛАМБУГАЙН НУЛИМС
Орчлонт ертөнцийг хоосон хэмээх хүрдийг бясалгаж, винайн ёсыг сахисан гэвш Лодон улаан шарыг тунуулсаар, гандангийн наад хүр уруу бууж ирмэгц, уран тачаангуйн хурц илдийг боловсруулахын эрдмийг судалсан авилагч хүүхэн Иүй Бай- хуа хэмээх Цэрэнлхам цагаан харыг гялбалзуулсаар, баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдов. Иүй Бай - хуагийн хар тамхи тасарсан учир, нэг алтан бөлзгийг бариулж, хэдэн янчаан олж хэрэглэхийг зорьж явсан нь санамсаргүй гэвш Лодон тохиолдохыг үзвэл, тэр үнэхээрийн нэг номхон хувраг бөгөөд сэтгэл зөөлөн, чанар хөнгөн болохыг хэдийнээ ажиглан таниад, хувилгаан адил нэг аргыг олж, ламын дэргэд зогсож, зовлонтой бөгөөд бахардсан царай гарган: «Ламбугай өршөө, манай хөгшин эх өвдөөд үхэхийг хүлээж байнам. Хичээж манайд морилж, ном айлдаж хайрлана уу?» гэсэнд лам: Зүүн хүрээнд хуралд очиж явна. Энэ удаа амжихгүй. Өөр нэг ламыг залсугай» гэсэн боловч, Иүй Бай-хуа сандарсан байдлыг гаргаж, дахин давтан зовлонт үгсийг тоочин, элдэвчлэн гуйхад, аргагүй болж бас ч бахардсан байдлыг үзвэл, барьц ихээхэн өгөх биз санаж, ном уншихаар хүүхнийг дагалдан, түүний гэрийн зүг одов. Зуны цагт баруун дамнуурчны таван гудамжны шавар үлэмж, баасны үнэр ханхлах нь үнэхээр түмэн багц хүжийг нэгэн зэрэг шатаавч үл дарагдмаар. Гэвш Лодон орхимжоороо хамраа бөглөн, хүүхний хойноос намс намс алхална. Удалгүй нэг хувхай цагаан хаалгаар орвол гангийн арьс ширийн шорвог агаар амтагдаж, зүйлсэн үс, ноос салхинд хийсэн дээл хувцсанд наалдана. Хоёр нурсан шавар байшингийн нарийхан завсраар өнгөрч, баруун талд зүүн тийшээ харсан шавар байшинд ороход хүүхэн ламыг нэг сандал дээр суулгаад: «Цай авчиръя» хэмээн гарч одохын завсар лам ажиглавал, байшингийн өмнө этгээдэд нэг том ор байх бөгөөд хөнжил дэвсгэрийг цэмцийтэл хураан засаж, эрээн давуугаар хучжээ. Хойд этгээдэд нэг бага дөрвөлжин ширээг цагаан даавуугаар бүтээж, дээр нь нэг том цаг ба зураг хөргийг тавьжээ. Байшингийн дээвэр нь маш балтгар бөгөөд Гэвш Лодон өндийвөл толгой нь бараг тулна. Нэр бага цонхыг хоёр давхар муутуугаар битүүлэн нааж, улаан цаасаар угалзлан чимэглэсэн бөгөөд байшингийн дотор өдөр байтлаа, бүрий баруйн байдлыг төрүүлнэ. Цонхны буланд нэг бяцхан нүхийг гаргасан бөгөөд бодвол орж гарах хүнийг ажигладаг бололтой. Удалгүй хүүхэн орж ирээд нэг аяга цай өгсний дараа ачит лам минь авралдаа тольдож, миний эхийг эдгээн соёрх гэж гуйна. Лам хүүхний зүг ажиглавал, гадна нарны гэрэлд түүний царай хувхай цагаанаар гэрэлтэж, өглөө бүрий залбирдаг цагаан дар эхийн хөргийн адил үзэсгэлэнтэй гэрэлтэхэд ламын сэтгэлийн дотор ертөнцийн манан бяцхан пур пураар үүсэх бөгөөд их л эелдэг зантайгаар: За бүсгүй ээ, ижий чинь хаана вэ? гэж асуувал, хүүхэн энэ завсар эхээ нэгэнт хуурамчаар хэвтүүлсэн тул, «энд байгаа» гэж ламыг дагуулан оруулсан бөгөөд нэг настай хөгшин хөнжлөөр хучаастай хэвтэж байна. Хоймор нь нэгэн бяцхан гүнгэрваатай бурхан их л шороо тоосонд дарагдсан үзэгдэх бөгөөд өмнө нь хятад янзаар хоёр улаан лаа хатган тавьжээ. Түүнээс лам ном уншиж, залбирал даатгал хийснийг өгүүлэх юун. Ном уншиж сая барвал, нэгэнт шөнө орой болжээ. Эх нэлээд сэргэсэн байдалтай бурхан ламын аврал гэж залбирна. Хүүхэн нэгэн адил ламд сүсэг төрсөн байдлыг гарган, хажуугаар нь үг хэлэх ба инээн аашлах нь их л бахтай. Хоёр хар нүдээ жирвэгнүүлэн эргэлдүүлэх бүрд Лодонгийн сэтгэлд бяцхан ширүүн гал ноцон ноцон алдана. Хүүхэн нэгэнт энэ байдлыг мэдсэн тул: Ламбугуай орой болсон тул, миний гэрт хоол зооглоод морилно уу? гэсэнд лам нэгдүгээрт бяцхан ядарсан ба хоёрдугаарт ном уншсаны хойно хоол идээд явдаг нь лам нарын тогтсон заншил тул даруй зөвшөөрч нөгөө байшинд хүүхнийг дагалдан оров.Хүүхэн тогоочоо дуудан, хоол бэлтгүүлж ламыг зочилсноос гадна, энэ үед хүүхний өдөл нь улам улам илүү болж шадарлах нь нэн ойр тулав. Ийн тийн ярилцсаар, ламын ертөнцийг сайшаах сэтгэл нь улам нэмэгдэж, нэг үдшийн зуур Дуйнхарын аймаг дахь дөрвөн ханатай гэр ба хэдэн гүнгэрваатай бурхнаа мартжээ. Түүнээс хүүхэн: « өнөө нэгэнт орой болсон бөгөөд бидэнд таныг хүргэн өгөх уналгагүйгээс гадна, бас бороо орж байгаа тул, энэ шөнө энд морилж хоноод маргааш харивал сайн биш үү» гэсэнд лам хойш нэгэнтээ бодсон боловч үнэхээр орой болж, бороо орж байгаа мөн ч энд баахан зугаатай болох тул, энэ шөнө дороо хонохыг нэгэнт шийдэв. Хүүхэн баясаж дэр дэвсгэрийг засав. Тус тусын ор дэвсгэр дээр, унтсан хойно, мэдээжийн хэрэг хүүхэн хааяа хааяа зөөлөн ханиана. Ламын нойр үл хүрнэ. Лам хэдийгээр хүүхэнд халдахыг хүсэвч, угаас эхнэр хүүхэдтэй төдий л ихэд холилдсонгүй тул баахан халширна. Лам тэсэж ядахдаа шээнэ гэж шалтгаалан босож эргэж ирэхдээ хүүхний өвөрт оръё гэж сэтгэж гадаа гарч одов. Удалгүй эргэж ирээд, гадна чагнавал чив чимээгүй, хаалгыг татвал:
Ламбугуай бяцхан байзнаарай гэж хүүхэн өгүүлэхэд лам юу болохыг хүлцэж ядан, долоовор хуруугаа норгож, байшингийн цаасан цонхыг цоолоод, мөнхүү бяцхан нүхээр ажиглавал, хүүхэн хөнжил дээрээ дотуур хувцсаа тайлж байх нь дэнгийн гэрэлд үзэсгэлэнтэй үзэгдэж,сэтгэлийг хөдөлгөхөд ламын хоосон чанарын бодлогоо хэдийнээ нөгөө ертөнцөд шилжиж винайн ёс нэгэнт баруун зууд очоод, тачаангуйн гал дүрэлзэн бадрахад яаран орж хүүхний хамт нойрсов. Түүнээс ертөнцийн хэрэг ламын сэтгэлд тааламжтайг тоочвол барахгүй. Даруй өглөө харьсан боловч үдэш санагдан эргэж ирсээр, нэгэнт хэд хэдэн сар болж баруун дамнуурчны ба гандангийн дэнж хоёрын хооронд нэг нарийхан шинэ зам нээгдэв. Түүнээс Иүй Бай-хуа, авах идэхийг эрхэмлэхийн тул энэ завсар баян гэвшийн буянгаар дэмий л тарвалзсан боловч, бас ханахгүй, Гэвш Лодон ертөнцийн цаламд нэгэнт урхилагдаж, хүүхний арга зальд
автагдаад юу гэвч гажуугvй болсон
бєгєєд яван явсаар лам гандан дахь хашаа байшин ба гавж болохын тулд
бэлтгэсэн юмаа бvгдийг нийлvvлж, Иvй-Бай-хуад гуа сайхан элбэг дэлбэг хашаа
байшин тєхєєрч хорооны газар хамтран суух болов. Нэг єдєр гэвш Лодон гэртээ
ирээд байшингийн хаалгаа татвал дотроос тvгжжээ. Цонхны булангийн завсраар
нууж vзвэл Иvй Бай- хуа нэг залуу хар хvнтэй тэврэлдэн сууна. Иvй Бай-
хуагийн хуучны зузаан янаг бий гэсэн нь энэ мєн байна гэж лам нэгэнт таниад
уур нь бадарч занчилдъя гэж байшингийн хаалгыг хэмх цохин орж, хэрvvл шуугиан
гаргав. Гэтэл хvvхэн єчvvхэн ч эмээх зовох байдалгvй бєгєєд харин ламд дургvй
учрыг хэлж хараан загнаж, хєєн гаргасанд лам заалдъя гэвч хуврагийн ёсоо
эвдсэн тул аргагvй гунирхан байшингийн босгыг нь тэвэрч:
Хvv минь би чамд хайртай Одоо би хаашаа очих вэ? Єєр хvнтэй ханилах хамаагvй Гагцхvv намайг бvv орхи хэмээн хоёр нvднээсээ ертєнцийн хар нулимсыг борооны дусал адил асгаруулна. 1930 он
ТАВАН МИНУТ
Таван минутын хугацаа хэдийгээр
богино боловч, тархи ухаан тивд хэдэнтээ зугаалан одож, хэдэнтээ эгж ирэх
бєгєєд МАРЗ-ийн байшингаас дэгдэн гарч, Марсын ертєнц дээр нисэн одвол, харин
зуун жилийн зузаан нєхєр наука -лугаа учирсан бєгєєд удалгvй Марс ба МАРЗ
хоёрын хооронд замыг нээж уран зохиолчдыг урин аваачиж шинэ сониныг vзvvлэх
гэнэ. 1930 он
...ЯВЖ ТАМХИНЫ УТАА...
... Яаж тамхины утаа архины аагт
хоёр цаг хvртэл суусан тvvнд vнэхээр сэргэмжтэй сайхан тул, цонхыг хаахыг vл
хvснэ. Харин удалгvй ємссєн дээлийг тайчив. Энэ vед Цэрэн туйлаар сонирхол
тавьж ганцаараа инээн шамдамтайгаар ширтэнэ. Хvvхэн дээлээ тайлаад нэгэн их
толины ємнє очин нvvрээ харж vсээ нэгэнт илээд шууд дотуур хувцсыг тайлан
чармай нvцэглхэд залуу Цэрэнгийн сэтгэл vнэхээр тааламжтай бєгєєд, ямар нэгэн
зол завшаан санагдахыг єгvvлэх юун. Хvvхэн нvцэглэсний хойно мєнхvv байран
дээрээ зогсож, хэдэн зvйлийн гимнастик хийх нь, тvvний бvхий л гишvvн цогцос
нэгд нэгнээр тодорхойяа vзэгдэхээр vл барам, янз янзаар инээдтэй бєгєєд
сэтгэлийг хєдєлгєх vзэгдэл бас vзэгдэнэ. Нарийвчлан ажиглавал, хvvхний нас
арван найм естэй агаад гуа сайхан бие нь цахилгаан дэнгийн гэрэлд
vзэсгэлэнтэйгээр гялбалзан vзэгдэх бєгєєд хєдлєх аашлах зан нь ганцаар
байтал, алдартай индэр дээр бvжиглэх жvжгээс онц болохуйяа, залуу Цэрэн хажуу
дахь юмыг нураан урагш тэмvvлж ширтэх бєгєєд сэтгэл зvрх нь хэдvйнээ тэртээ
цонхны ирмэг дээр бvжиглэнэ. Хvvхнийг гадаад ба дотоодод нь хvртэл ханатал
ажиглаад, бахдан хvсэх санааны vvднээс даруй нэг зурвас цаасан дээр:
Бага залуу охин чи,байшингийн цонхны чандаас Гуа сайхнаа гайхуулахыг ханатал харж Алга ташиж баяр сайшаалыг хvргэнэ Гагцхvv цадтал vнсэхийг чамаас эрнэ. хэмээн бичээд, нэг тоглоомын бууны дотор хийж тэр зvг буудсанд явштал хvvхний зvрхний тус оноход хvvхэн цочин авч vзвэл, нэг тийм хуудас байх бєгєєд ихэд гайхаж ийш тийш ажиглавал, Цэрэн байшингийн гэрлээ ноцоож шагайна. Хvvхэн хэдийвээр ичингvйрсэн боловч Цэрэнг vзвэл нэг залуу цэвэрхэн эр тул харин бахархаж єчvvхэн ч хэрдхийхгvй, нvцгэн хэвээр тэртээ цонхны хажууд маяглаж , амттайхнаар инээн тvvний даллах бєгєєд, агшин зуурын дотор зуун оны нєхєр хань адил хоёр цонхны чандаас харилцан танилцаж маргааш учрахыг болзон тус тусын этгээдээс агаарт харилцан vнсэлцээд, ор орондоо орцгоож тайвангvйгээр унтавай.
<ХИ ХИ ХИ >
Цэнгэлдэх хvрээлэнгийн зочдын
тасалгааны хаалгыг нээмэгц гурван залуу бvсгvй ширээ тойрон сууж хооллох
бєгєєд <Хvvе та хаалгаа хаа хи, хи, хи> хэмээн инээлдэнэ. Нvдээ
анилдуулан, ирмэлдvvлэн, аальгvйтэх бєгєєд <Хvнээс айдаг яасан хvvхнvvд
вэ> гэвэл, мєрєє хавчин, хvзvvгээ ганхуулан: <Айлгvй яах вэ, айлгvй яах
вэ> гэж бас л дахин: <Хи, хи, хи > гэж инээлдэнэ Орж суугаад нэгэнт
ширвэн ажиглавал:« Хvн хоол идэж байхад хараад) гэж мєн дахин «Хи, хи, хи»
гэж инээлдэнэ.
Хvрэн даавуун дээлийг нарийн дурдан бvсээр бvсэлж, цагаан орос малгай ємссєн бєгєєд зvvн талын соёондоо алтан шvдийг хийсэн хvрээний хєєрхєн нэгэн хvvхэн хєдлєх бvр аальгvйтэх бєгєєд харах бvр «Хи, хи, хи» гэж нvдээрээ инээнэ. Дараагаар, чи ингээд, би ингээд, тавгаа цааш нь, шаазангаа нааш нь, энэ хvн нь, тэр юм нь гэлцэн, дээгvvрээ тvлхэлцэн, доогуураа нудралцан, арван таван минутын vргэлж:«Хи, хи, хи» гэж инээлдэн байгаад басхvv «Хи, хи, хи», «Хи, хи, хи» гэж аальгvйтсээр гарч одов. 1930 он
ААЛЬГYЙГЭЭС, ХАМАРГYЙ
Шинэхэн авсан опел дугуйны дээр
бєгсєє холбилзуулж, сиймхий торгон оймсны дээгvvр гуяа гялалзуулсан, хєдєєний
гэхэд гоёмсог, хvрээний гэхэд урьд vзэгдээгvй хvvхэн усны гудамжийг уруудан,
ухаангvй жийж явна.
Комбинат дээрээс гарсан, хойноо юм ачиж, урдаа хvн суулгасан бохир хар дугуйтай, бор даавуу дээлтэй,ажилчин гарч ирэхэд хvvхэн дээгvvр харж , исгэрэн дэгжирхэн сээмэлзэж, ягхийтэл тулгаран завдахад Лувсан бохир хар дугуйгаа буруу тийш нь нэг эргvvлж, зєв тийш нь хоёр холбилзуулсан боловч, хойноос ирж байгаа хvvхэн хайхралгvй байгаад, хариугvй ойртоход: «Хvvе, яадаг билээ, хvрээд ирлээ,халдаг балдаг, хаашаа хvн бэ ?» гэж уулга алдаад тулгаран унав. Дурдан дээл нь дугуйны гинжинд орж , дvгрэг цагаан царай нь ув улаан болов. Хажуугаар явсан хvнийг ханцуйгаараа даллаж : «Ёо, Ёо» гэж ярвайн, уруулаа унжуулж, уйлах мэт гингэнэж, энэ хvнд эрхэлж, тэр хvнд тэмvvлнэ. Ажилчин хvн:«Аальгvйгээс хамаргvй» гэвэл « За яршиг даа, та юу хэлж байгаа юм бэ дээ, хvvе яадаг билээ, хамаргvй бол харин хэцvv байгаа, vгvй ердєє хvний царай яаж харах билээ» гэж нvvрээ таглана. 1930 он
ХУУЧИН ХYY
![]()
Хєдєєгийн байдал шалдар булдар
цагийн улирал ороо бусгаа. Элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар
гэрээс утаа суунаглах бєгєєд дєрвєн зvг цэв цэлийн, уйтгартай цагаан униар
тунана. Зуны лvгхийм халуун гэрийг шарж, малчин хvний сэтгэлийг бухимдуулна.
Айлын хаяагаар vхрийн баас vргэлжилсэн агаад vvгээр тvvгээр хэдэн тугал
оодогнон давхина.Хєлд орохоос аваад vс цайхыг хvртэл нэг голыг єгсєн уруудан
нvvж, нэг худгийн эргэн тойрон нутагласаар, энэхvv ертєнцийг эцэслэнэ. Гавж
Жамбал хоймор сууж бурхан ном хэмээн буруу чалчих ба зайсан Намжил гаднаас
ирж, хууль ёс хэмээн худал ярихыг сонссоор, єдєр сарыг улируулна. Тэртээ
уулыг єнгєрвєл, айлгvй хэмээн бодож , тэнгэрийн хаяанаас цааш газаргvй гэж
сэтгэсээр, тvмэн хэргээс хоцорч дэлхий боловсролоос гээгдэнэ. Єглєє бурханд
залбирч, vдэш тэнгэр мєргєсєєр нэг насыг харанхуй манан дотор барна.
Хуучин хvv хул морин дээрээ хєндлєн сууж , хатируулсаар хvрч ирэх бєгєєд цагаан давуу алчуур толгойгоо ороосон агаад ширэлдсэн хар гэзгийг сэрвийсэн хэдэн vсээ шанаа руу нь унжина. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, хиртэж сайртсан бор тохойг гаргажээ. Тавхийтэл мориноосоо буун, тасхийтэл жолоогоо сойгоод тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нvvрнийхээ хєлсийг арчиж, нусаа хvрхийтэл нийгээд, гэрт оров. « Балдангийнх эсгийгээ хийж байна. Цэндийнх хонио хужирлаж байна.Дамба морио эрэх гэж явсан, Гомбо хангай ороод ирсэн» гэх зэрэг хэв ерийн хэдэн vгийг ах зах хvмvvстээ сонин болгон ярьж, гавж гуай хэмээн доогуур харан, зайсан гуай хэмээн дорой дуугарсаар зуухны хажууд сууна. Авгай хvvхдээс аяга, тарга, хэсэг хусам олж идээд, тэндээс гарч баян Балжирынд унага татан єгч, айраг уун, нэг vдийг єнгєрvvлээд, Дэндэв тайжийнд хонь гаргаж єгч гэдэс олж идэн, нэг vдшийг дуусгана. Хэдийгээр ухаан сэргэлэн хэмээвч, зvvн хошууны захад хvрсэнгvй, баруун мєрний тэртээ гарсангvй, зєвхєн гурав дєрвєн єртєє эргэн тойрон газрын оршин суусан тул, юуг vзэж мэдэж, юуг сонсох ажээ. Нас хэдийгээр залуу боловч vгээгvv ядуу єнчин балчир тул, нутаг сумын хэдэн айлд ээлжлэн зарагдсаар, олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ. Євлийн хvйтнийг адуу манаж єнгєрvvлэн, зуны халууныг хонь хариулж гэтэлгэх бєгєєд намар ичиж хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жилийг нєхцvvлнэ. Єтгєс хуучид энэ хоёрын vгнээс бус vнэн юмгvй, євєлжєє зуслан, хаваржаа, намаржаа энэ дєрвєєс єєр явах газаргvй хэмээн санаж, хємєрсєн тогооны доторхтой адил хєдєєгийн бvдvvлэг байдалд хvмvvжнэ. Юутай гомдолтой зэрлэг амьдралд, юутай хайрлалтай залуу нас юунд шинэ ертєнцийг vзэхийг vл хvснэ. Хvмvvжил нь ийм гунихралтай байдлыг хуучин хvv єєрєє бас яахан мэднэ. Хуучны феодал ба лам нарыг гайг мєн хэрхэн танина. Дэмий л байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улс цєм хучин хvvгийн адил нvдээ аньж чихээ бєглєн ертєнц гэгч чухам юу болохыг vзэлгvй, мэдэлгvй хєндий талд хоосоор хоцроход тулжээ. Хайран, хєєрхий хєєрхий. Гэтэл хуучин хvvгийн нэг нєхєр нь хувьсгалын бууг тавьсан єдрєєс эхлэн хємєрсєн тогооны дотор гэрэл тусаж, нэгэн аймаг улс сэрэв. Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ ертєнц дээр хамт явах замыг нээв. Хєх монгол улаан монгол болов. Хуучин хvv шинэ хvv болов Юутай завшаан, юутай баяр. 1930 он
СОЁЛЫГ ГАЙХАВ
Хаврын хурц наранд євлийн
хунгарласан цас хайлж газрын хєрсийг чийгтvvлэн, єсєх тєлжих ногоонд шимийг
эх нь сайшаалтай боловч, тэрэгч Лувсангийн зуны халуунд хєлсєє урсгаж, євлийн
хvйтэнд хуруугаа хєлдєєж олсон муу гутлыг шавхайдан дvvргэх нь хайрлалтай.
Хасаг тэрэгний хяхнах тутам Лувсангийн сэтгэл уйтгарлаж хvрэн шарыг хашигнах бvр тvvний уур хvрнэ. Лувсан хэдийгээр єсєх наснаас vхэр тэргээр нєхєр хийж, эзгvй талаар гэр болгож дадсан боловч хєєрхий зайлуул, хvний vр тул амрах цадах цагийг юунд vл хvснэ. Арван гурван наснаас тавин зургаан насыг хvртэл Шарын гол, Улаанбаатар хоёрын хооронд Дагвын євсийг зєєж , Балдангийн тvлээг тээсээр єдий хvрсэн тул зам дахь уул, давааг ч андахгvй энхэл донхлыг ч эндэхгvй, нvхнээс гарч хошгирох тарвагыг ч барах таних бєгєєд нисэн єнгєрч одох шувууг ч тєлєв мэднэ. Хуучин хvний яриаг ихэд сонсож, хэдэн арван жил нилээд юмыг єнгєрvvлсэн тул хєгшин толгой сvрхий хаширжээ. Хараагийн голд хоноод, Бороогийн голд vлдэхээр явахад бага vдийн vе байв. Лувсан эрт боссондоо гансартал эвшээн, урт замд мацалхийлэн алхах нь хэдийгээр зvдvvртэй боловч, урьхан салхи ємнєєс нь зєєлнєєр vлээж, vдийн нар ууц руу тєєнєхєд бас ч нэг жаргал шиг санагдана. Хэдэн vхрээ гараар нэгэнт гуядаж , амаар хэдэнтээ гуугалсаар санамсаргvй явтал , ар талд шуугих чимээ гарна. Цочин гэдрэг ажиглавал, хєтєлсєн хэдэн vхэр хэв хэвээр, дув дуугvй цувралдан явах тул, сэтгэл нь тайтгарч, цааш алхлав. Гэтэл шуугих чимээ нь улмаар ихдэж, хоосон огторгуйд хvрчигнэн хорчигноход Лувсангийн сэтгэл нь сэр хийж, нvдээ сортойн, чихээ сэрвийн, элдэв юм бодогдон, «Хаврын эхэн сард тэнгэр дуугардаггvй юмсан. Галав юvлнэ гэгч нь арай болоогvй юмсан» хэмээн санаж зvрх догдлон, дєрвєн зvг, найман зовхист ажиглавал, vvл ч vгvй, хvн амьтан ч vгvй шороо ч vгvй, тоос ч vгvй аливаа байдал нам гvм, хамаг юм хэв хэвээр байтал, сонсох тутам єнєєх дуу нь улам ойртон, дээгvvр нь хvрчигнэхэд дээш харвал, харин нэг том шувуу мэт юм нисэн явна. Тэрэгч Лувсан тавин хэдэн нас хvртлээ тийм том шувуу vзсэнгvй, хэдийгээр хан гарьд гэдэг нэг том шувуу байдаг юм гэж сонссон боловч, бас энэ тивд байдаггvй гэж ярьдаг тул, адилтгашгvй, дэмий л гайхан дахин сайнаар ажиглая гэтэл, энэхvv нэг эгшинд тэртээ уулын цаана далд оржээ. Энэхэн зуур Лувсан нэг vе жигтэй болоод зvvдэлсэн ба vзсэн хоёрын алин билээ гэж эргэцvvлэн, зvгээр юмуу, хувилгаан юм уу гэж мухар сvсгийн vvднээс гайхсаар юу ч болов Улаанбаатар хотод очсоны хойно чавганц нарт ярьж, цайгий нь уух сонинтой болов гэж бодоод vхэр тэргээ гуугалан урагш явав. Удалгvй Улаанбаатар хотод ирэв. Уржигдрын vзсэнээ авгай хvvхдэд яръя гэтэл харин урдаас нь угтаж аваад «Манай хvрээнд нисдэг тэрэг гэгч нэг сонин тэрэг ирсэн биш vv» гэж хvvхдvvд нь хvр хvр гэж дуурайн бархиралдаж, хєгшид нь « Сvрхий юм, хачин юм» гэж залбиралдан байхад Лувсан хэдийний догь хvн тул дэмий чалчихаа байж даруй нэг таних залуу албаны хvнтэйгээ уулзан асууж, энэхvv нисдэг тэрэг нь хvний арга ухаан эрдэм соёлын vvднээс бvтсэн болох бvхий л учрыг олж сонсоод, ихэд гайхаж, хєдєєгийн байдалд мунхран сууж, хєдєєх заншлаар нэг насыг барахгvй, хєл хvрэх газар явж, ухаан хvрэх юмыг vзвэл эрдэм соёл гэгч их сайхан юм байна гэж мэдэвч, энэ бие хєгширсєн тул ирэх жилээс ажилд орох гэж байсан арван хоёр настай хvvгээ ардын сургуульд хєєн явуулжээ. 1930 он
ЗУЛ
Єргєн их тасалгааны vvдийг нээмэгц
хоёр хуруу лааны гэрэл сvvмийн vзэгдэж, холоос ирсэн зочны урмыг эвдэх нь тун
ч уйтгартай байтал удалгvй цаад тасалгааны дотроос залуу бvсгvй гарч ирэн,
чийдэнгийн товчийг мушгимагц тvvний зvрхний дотор нь басхvv зул ноцож, сэтгэл
нь хєгжєєд даруй бийрийг авч шvлэг зохион эхлэв. 1931 он
ЭЗЭРХЭГ ТYРЭМГИЙ БАЙЛДААН
Нэг уулын энгэрт буй vхэр бууны
бялтыг цохилмогц тэртээ талын хажууд нь цусыг урсгана. Энэ хоёр хэн бэ гэвэл,
хоёул бие хvчинг vнэлэгч залуу ард ажээ. Хєндий талд гаслах дуун тэнгэр
тулаад єчvvхэн тугалганууд огторгуйгаар бvжиглэхийн vед хєрєнгєтєн баячууд
тавлаг асрын дээр найрлаж цэцэг цацан наадан, тэдний цусаар нэрсэн архийг
амттайхнаар шимэн хєлчvvрч сэтгэлээ баясуулна. Єшєє ч vгvй, атаач vгvй, гэм ч
vгvй, хор ч vгvй олон ардын хvvхдvvд харилцан тэмцэлдэж нэг нь нєгєєгєє
буудан, нєгєє нь нэгээ жадлахыг vзвэл vнэхээр зvрх євдєлтэй. Нэг хэдэн
эзэрхэг этгээдийн мэхлэлд хууртан явааг яахин даруй мэдэж гэмшинэ. Ясан уул
босож цусан далай урсан зовлонт амьсгал ертєнцийг бvрхсэний хойно, тэдний
булшны дээрх хувхай цагаан хэрээс моднууд нь сарвайн vзэгдэж, хvний сэтгэлийг
сэрдхийн уйтгарлуулсаар байна.
Аяа хєрєнгєтєн этгээдийн vvсгэсэн ба Yvсгэхийг завдан байгаа Хорт байлдааныг Хорсон заналтайяа. 1931 он
НЭГЭН СЭТГЭЛИЙГ БЄМБЄРYYЛСЭН YЕ
Санамсаргvй байтал цонхны завсраар
нэгэн хєгжмийн эгшиг шургалан орж ирээд, миний зvрхийг маажлан догдлуулахад
даруй сэтгэл тогтож ядан тvvнийг дагуулан гадна гарав.
Ганц залуу эр холхи уулны амны амсарт агч нэгэн дvнзэн модыг нєхєр болгож, тvvний дээр сандайлан сэмээр сууваас, цагаан гэгээ тэртээ уулын чанад уруу замхран орж нэгэнт эргэн тойрон бvрvй баруй болоод, басхvv нам гvм гагцхvv зэрэг этгээдэд гацааны айлын гэрч єчvvхэн гал сvvмэлзэх нь гялтганан vзэгдэж, нєгєє талд бэлчээртээ хоцорсон хэдэн ямаа хадны ёроол дахь бутыг хэмлэнэ. Зvvн умарт зvгт тариачин эр хуур дэлдэж бvхvйн аялгуу хэсэг хэсгээ, сайхан vнэртэй зєєлєн салхин лугаа наадалдан ирж, миний чихний тус єртєєлєн сэтгэлийн дотор уйтгар баярыг холдуулан ундруулж, хєєрхий єчvvхэн зvрх уяруулаад , тvvнээс хажуугийн булагт орж тvvний яруу урсгал лугаа бvжиглэлдэн одно. |
Ийнхүү байдлыг хавар цагийн сиймхий шинэтгэлийн дундаас таалж, миний зүг мишээн ширтэх атал, зүрхний дотор хэзээ зул барихыг хэлж өгөх бас болоогүй хэмээнэ. Энэ орчлон чи юу бодож байнам.
Ийн тийн мансуурсаар гэнэт үзэхэд хөгжмийн дуу ч замхарчээ. Салхины амьсгал ч ширүүджээ. Шөнийн хүрдэн яаран довтлов. Залуу эр нэгэнт урт шүүрс алдаад энэхүү арван таван минутын зуур сэтгэлийг бөмбөрүүлсэн байдлын хариуг хэзээ ба хаана сонсмуй хэмээн гунигласаар гэрт орж тэмдэглэв. 1931 он
УУЛ УСНЫ ОХИН
Хэзээнээс нүүдэлчин Монголын оронд шинэ бүтэж бүхий гацаа тосгон бас бий. Санамсаргүй байтал өчүүхэн модон байшингийн цонхны завсраар нэгэн хөгжмийн эгшиг шургалан орж ирээд амарлага хийн нам гүм суусан Чулууны зүрхийг маажлан догдлуулахуйд даруй сэтгэл нь тогтож ядан түүнийг дагуулан гадаа гарав.Гагц залуу эр холхи уулын амны амсарт ахуй нэгэн дүнзэн модыг нөхөр болгож түүний дээр сандайлан сэмээр сууваас цагаан гэгээ тэртээ уулын чанад уруу замхран орж нэгэнт эргэн тойрон бүрий баруй болоод басхүү чив чимээгүй. Гагцхүү эсрэг этгээдэд гацааны айлын гэрт өчүүхэн гал сүүмэлзэх нь гялтганан үзэгдэж нөгөө талд бэлчээртээ хоцорсон хэдэн ямаа хадны ёроол дахь бутыг хэмлэнэ.
Зүүн умард зүгт тариачин эр хуур дэлдэж бүхүйн аялгуу хэсэг хэсгээр сайхан үнэртэй зөөлөн салхитай наадалдан ирж Чулууны чихний тус өртөөлөн сэтгэлийн дотор уйтгар баярыг хослуулан ундруулж хөөрхий өчүүхэн зүрхийг уяруулаад түүнээс хажуугийн булагт орж бүжиглэлдэн одно.
Нэгэн бүлэг сувдын аялгууг арайхан айлчилж өнгөрүүлэвч дараагаар бас нэгэн сүрэг цэцгийн хөг айлчлан ирэх тул хэдийнээ Чулууны хүсэл мөрөөдөл хуримд бэлтгэсэн ширээнээ дээрхтэй адил зэрэглэж агшин зуурын дотор түүний өнгөрсөн ба ирээдүй түмэн зүйлийн хэрэг, мянган эхтэй явдал үргэлжлэн санагдана.
Идээшин дассан нийслэл хотын олон амтат сайхныг их л мөрөөдөж басхүү үеийн нөхөд лүгээ хүүрнэлдэн уйтгар сэргээхүй хэмээх ба хотын ганган цэвэрхэн охидыг бодон зүрх нь тэр зүг тэмүүлж, өөрийн янаглал амраглалын тухай хэргийн хэрхэн шийдэхийг гайхаж ядан байх ийнхүү байдлыг хаврын сиймхий саран шинэтгэлийн дундаас таалж Чулууны зүг мишээн ширтэх атал хэрхэн уйтгар тайлах аргыг түүнд хэлж үл өгнө.
Түүнээс хуурын чимээ сонсогдохын байв. Хэдэн ямаа хэвтэшдээ оджээ. Чулуун нэг үе тогтон байн ядаж зүүд зэрэглээ мэт болно. Гэтэл эсрэг талд гэрэл сүүмэлзэн үзэгдэж ..... тэрхүү гэрээс нэгэн хувин дамнасан хүн сүүмэлзэн гарч Чулууны хажуу дахь худгийн зүг явах бөгөөд нарийвчлан ажиглавал тэр өдрийн булгийн эхэн дээр үзсэн нэг залуу бүсгүй ус авахаар явж байна. Чулуун даруй босож худгийн дэргэд очин хүлээв. Завшаанд үүлгүй тул зургийн мэт үзэгдэнэ. Нас арван долоо найм хүрээгүй. Түүний бие өндөр чилгэр, өмссөн бүдүүн бөс даавуу, өнгө царай нь мяндсан хөвөнгөөс зөөлөн гэрэлтэй. Толгойгоо даавуу алчуураар боож хөл нүцгэн явна. Чулууныг үзээд шинжсэн мэт болж нүүр буруулан худгаас ус авна. Нэг хувинг дүүргэн тавиад нөгөө хувинд ус хийх авч ядан байхад Чулуунаас бишүүрхэхийг байв. Харин нүүр эгц харж Чулууны асуусан зүйлүүдийг нэгнээр нь хариулан хэлэлцэнэ. Бас энэ тэрийг асууна.
Энэхүү уул усны хүмүүжилт охин Чулууны сонирхолд их л нийлэлцэж сэтгэлд тавтайяа орж ирэхэд даруй түүнийг саатуулдаг ийм тийм үгийг ярьж танилцав. Мөнхүү хүүхэн хотын залуу эр Чулууныг мөн ч сонирхох янз бий. Ихэд хүндэтгэн хөдлөх бүр хөнгөмсөг ичимтгий байдлыг үзүүлэх боловч хоёр залуу хүн тул даруй ...
Чулууны сэтгэлд сайхны санаж бодож мөрөөдөж агсан зүйл агшин зуур цугаар орхигдоод харин нэгэн үлгэрийг үүсгэв. Түүнээс энэ хоёр үдэш бүр энэ худгийн дээр уулзах болов.
ҮҮРИЙН ЖАВАР, УУРЫН ЧИМЭЭ
Умард уулын оройгоор бараан манан оргин буцалж, шамарага цас бөөн бөөнөөр хаялаад, эргэн тойрон харанхуйлж, дөрвөн зүгийг олохуйяа бэрх, хөндий талыг хунгар цас бүрхээд, хязгааргүй мөсөн далай болж, түүний дунд хүн мал орших байтугай, зэрлэг араатан зугтан зайлмаар байв. Тэгж байтал тэртээ давааны үзүүрт хоёр хар гэр овоолсон аргал мэт бүрэг бараг үзэгдэх бөгөөд ар талын нь цас хэдийнээ хөрзөнтөн хучиж, өмнө этгээдээс хаалга үүд нь нэг нүх адил харагдана. Улам ойртвол, хотон дотор нь хоёр, гурван туранхай үнээ хөндлөн гулд унаж нохой зогсон, баруун умарт зүг тийш нэг үе ульж нэг үе хуцна.Гэтэл зүүн талын гэрээс уранхай хөх даалимбан цувцаа нөмрөөд, үсээ сэгсийлгэсэн хүүхэн уур савсуулан гарч ирээд, өрхийг татаж, араг цас үүрэн, аргал хормойлсоор гэртээ оров.
Удалгүй уурын чимээ сонсдон, утаа тооноор оргилж басхүү гэрийн цоорхойгоор хэсэг хэсэг пор пор хийнэ.
Гэрийн дотор баруун талд навтас мавтас үргэлжилж, хүн суух зайгүй, умарт этгээдэд нэгэн шүүгээний дээр тоос дарсан гүнгэрваатай бурхан тавьсны өмнө дутуу шатсан зул цөгцтэйгөө байна. Зүүн этгээдэд нэг банзан давшуургын дээр хучлаганы дотроос үс нь хоёр хуруу хэртэй ургасан буурал толгойн орой цухуйж бүхий бөгөөд үгширтэл ханиах чимээ нь чавганц хүн бололтой.
Хөлдүү хүйдсийг хүүхэн Ханд ноцоож ядах бөгөөд түүний утаа гэрийн дотор бүгшин нүдийг хорсгоно. Тэр нь нүдээ бүлтийтэл галаа үлээж нөмгөн дээлтэй чичрэн дагжин ийш тийш самгардан, байтал түүний хэвтшийн дотроос тасхийтэл авиа гарч, жаахан хүүхэд чөлөө завгүй уйлаж эхлэв. Ханд самгардаж, нэг гараар хүүхдийг хөдөлгөн, нөгөө гараар цайг нүднэ. Хэдийгээр өсөх наснаас үгээгүй ядуу амьдарч, хүйтэн халууныг өнгөрүүлж, зовох зүдрэхийг үзсэн боловч хөөрхий зайлуул царайгаа барайлган бухимдахыг өгүүлэх юун. Арайхийж цай буцлав. Хүүхэн бага тайтгарч, бүсээ бүсэлж, цайгаа уудлаад хөгшин чавганцын орны өмнө нэг домбо аваачиж хар аяган дотор өчигдөр үлдсэн зутангийн дээр хийж өгөөд, харин өөрөө цай уулгүй нэг хуутай цайг барьж гаран хөлдүү цасыг гутлаараа сагуулсаар, баруун гарийн үүдэнд очиж, өрхий нь татан бас гал түлж тэнд хэвтсэн өвгөн эмгэн хоёрыг дуудан сэрээж цай өгнө. Баруун гэрийн хоёр настан сая босож Хандын авчирч өгсөн халуун цаыг оочлохын хамт түүнд талархан баярлаж, нүдний нулимсаа гүлтэгнүүлэн үхэг дотроос нэг хэсэг цагаан тосны хог гаргаж, хагасыг нь Хандад өгөөд хагасыг нь өөрийнхөө аяганд хийв.
Энэ хоёр айл ямар айл бэ? гэвэл, зүүн талын гэр нь Халтар Дамдиных, мөн Дамдин хэдийнээ үхжээ. Түүний эхнэр Думхүү нэгэнт чавганц болоод, ганц хүүхэн Хандын хамт сууна. Хүргэн Балдан Хуучин сумын занги байсан Намжилынд зарагддаг тул, тэдний өрх малын хамт холын хошуунд оторлон оджээ. Баруун талын гэр нь Солгой Даржаагийнх, мөн нэг хүүтэй боловч бага наснаас ламд шавь болгон өгч хийдэд суулгасан тул одоо тэр арван долоон нас хүртэл гэрт орж ирсэн нь цөөн. Гагцхүү хөгшин эхнэрийн хамт зун болбол тарвагачилж, өвөл болбол сур элдэж амьдардаг байжээ.
Энэ жил зуд турхтай болоод ойр хавийн чинээлэг айлууд аль өнтэй газрыг эрж, хааш хааш хэд хэдэн өртөө газар нүүдэллэн одоход энэ хоёр айл уналга ачлага ба бүлгүй тул аргагүй энд хоцорчээ. Зөвхөн амьдарч байсан хэдэн малаа зудад үхүүлээд, одоо хээр талд өөрсдөө чоно нохойн зууш болоход хүрээд гансран сууна.
Тэднээс нэг өртөө хэртэй Хүлтүг гэх тарианы газарт хэдэн өрх айл байдаг боловч хүрэлцэж чадахгүй тул, энэ жил суурьшин буй эсэхийг үл мэднэ.
Өвлийн шуурга сүрхий боловч өдөр бүр наран ойртсоор тул хуучин монголын цагаан сарын аравдаар нэг сайхан цэлмэг өдөр хэдэн хөгшин хотны дотор үдийн наранд нуруугаа ээн, бөөгнөрөн сууж, Хандын цай халааж , зутан хийхийг хүлээж, гайхсан үгсээ дутуу солин ярилцан, Даржаа ганц үлдсэн ямааны зовлогоо өвчиж авав.
Үргэлжилсэн цагаан цас өмнөд давааны хярыг тултал үдийн нарны гэрэлд гилтэгнэн гялбалзана. Өвгөн болсон хүмүүсийн нүд гялбан юуг ч үл үзнэ. Гэтэл тэртээ давааны нуруун дээгүүр нэг, хоёр юм сүүмийн үзэгдэхийг Ханд харж : Тэр юу вэ? гэвэл, тэдгээр хөгшид дэмий л харж ядан амой. Нэгдүгээрт: Хүн амьтан бараа харалгүй хагас жил болсон ба хоёрдугаарт: Гэмин Бароны хэлмэгдлийг урьд бас үзсэн тул юу ирэв гэж ярилцан зүрх түгшилцэн байв.
Холын бараа ойртон ирэхэд хотны ноход угтан гүйж хуцна. Хоёр гурван хөгшин гэрийн хаяанд зогсож, хэн болохыг сандран гөлөрнө. Үзвэл, хоёр морьтой хүн хойноо нэг нь дах ганзагалж, нөгөө нь ачмаг тавьжээ.Унасан морины хөлснөөс нь уур савсаж, олон уул давааны тэртээгээс хүрч ирсэндээ аахилан гэрийн зүг тэмүүлнэ.
Хаяаны гадна ирээд, буухыг нь харвал эсгий гутал өмссөн, ижил хөх даалимбан дээлтэй, нүүртээ цогтой, нүдэндээ галтай хоёр залуу хар хүн морио тушаад, хөдөөний заншлаар хөгшидтэй мэндлээд, гэрт орцгоов. Хүүхэн Ханд хойноос нь дагаж орон гал түлэв. Солгой Даржаа тэдний зан ааль номхон байдлыг үзээд айх түгших сэтгэлгүй болж, авдрын дотроос шилэн хөөргөө гаргуулж барьсаар зочид буусан гэрт орж мэндлэн тамхилаад нэр алдрыг асуун аль зүг хаа зорьж явааг сурав.
Хоёр залуу хүн Хүлтүгийн суурингийн тэндээс гарсан гэх бөгөөд өврөөсөө цаасан тамхи гаргаж, өвгөдийг хүндлэн, өөрсдөө Хандын буцалгасан халуун цайг тавтай ууж, туламнаас мах, талх гарган тэд нарын хамт хуваан идэхийн үед хэрэг зоригоо тоочин
-Бид бол Улаанбаатар хотоос гарсан хувьсгалт залуучуудын гишүүд, танай энд тариалан ба малчны хамтрал байгуулах хэргээр томилогдон ирсэн, үүгээр түүгээр сүлжин явсаар, өдөр хоног нэлээн удав. Сая Хүлтүгийн суурин дээр хорь гаруй өрхийг хамтралжуулан харин танай хэдэн ядуу айл энд үлдсэн болох мэдээг сонсон, ирсэн бүлгээ. Үгээгүй ядууд, боогдож, зуд турханд гачигдан ийнхүү суугаа энэхүү зовлонт байдлыг гагцхүү бусад айлууд лугаа гэтэлж болох учрыг хөдөөний хүний ухаж мэдэхийг дагуулан хөгшин хүний аан уун гэхийг дахин дахин хүлээн үдэш болтол ярьж элдэв учрыг сая арайхан таниулав. Түүнээс удалгүй урьдах хамтралын гацаанаас ачлага хөсөг авчруулаад, хөндий талд хөсөрдсөн хөгшин эмгэдүүдийг нүүлгэн хүн амьтантай, газар очуулж, хамтралд оруулж халуун хоол дулаан хувцастай учруулав. Думхүү чавганцын хүргэн эгж ирээд гэдрэг буцаж, Намжил зангийнд дахин зарц бололгүйгээр хамтралын гишүүнд элсэв. Солгой Даржаа үүнээс ухаан орж, хамтралын морин тэргийг гуйн суугаад өтөлсөн өвгөн тэнхээтэй болж, өдрийн өртөө илүү газар хатируулсаар хоёр хоноод хийдийн газар хүрч зурхайд ламынд очиж хэвийн үгээр хэдэнт яривч, хэрэгсэхгүй болоход нь хэдэр үгээр хэдэнт загнаад арван долоон настай хүүгээ салган авч, дагуулан ирээд өнөөх хоёр залуу хүнтэй танилцуулан, залуучуудын гишүүнд оруулжээ. 1931 он
ХӨДӨӨ ТАЛЫН ҮЗЭСГЭЛЭН
Хөндий талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэйгээр үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна.Өвгөн жолооч, ухасхийн, хийг нэмэхэд дөрвөн хүрд харвасан сум мэт эргэлдэх бөгөөд бүртэлзэн харагдагч бараа нэг үе далд орж, нэг үе ил гарна. Удалгүй ойртон очвол өмнөх гүвээн дээгүүр сүм хийдийн орой бүртэлзэн цухуйж, алтан ганжуур нь өглөөний нарны гэрэлд үзэсгэлэнтэй гялбалзана.
Гандарсдын хийдийн суврагын тэнд гайхамшигтай манжлага цамхагт өлгөсөн хонхны дуу нь хангинан жингэнэнэ. Бүрээ бишгүүрийн дуу үргэлжлэх бөгөөд цам жахар бүжиглэж буй ажээ. Хөдөөгийн хүмүүс хэд хэдэн зуугаар хуралдаад, эрээн мярааныг өмсөж ийш тийш зөрөлдөнө.
Сүлжилдэн давхилдах хөдөөгийн хүмүүсийн цэнгэл нь миний сэтгэлийг даруй бахдуулж, Сан бэйсийн морины сайхан нь миний дурыг хөвсөлзүүлэн хөдөлгөнө. Монгол газар минь уудам юмаа. Маш сайхан морьтой юмаа, морио унаад давхихад манай цог заль сэргэнэ.
Ийшээ ширтэж, тийшээ гөлрөн, үүнийг гайхаж ,түүнийг бодсоор явтал, олон морьтой хүмүүсийн дундуур нэгэн сайхан саарал морины толгой тэмүүлэн, ам нь ангалзаж, хоёр чих нь солбилзон үзэгдэхэд хэдийн миний хоёр нүд гэрэлтэн туссан бөгөөд нэг залуу хүүхэн жолоог дугтран зүтгүүлсээр гарч ирэх нь хувилгаан охин адил гэрэлтэй ба цог заль өнгөтэй жавхлантай нь түмэн баатар эрсийн боловч, зүрхийг чичрүүлэн догдлуулж , төв эрдэмт оюутны боловч сүнсийг холбилзуулан татна.
Цагаан саарал морины нуруун дээр ногоон гөлөмтэй боржигин янзын эмээлийг тохсон нь холхи газрын хүлгийн өнгө ялгаран, үзэсгэлэн бүрдээд, түүний дээр залуу охин хормойг цэмцийтэл, гуяыг мөлчийлгөн ороогоод, хөндлөн суужээ. Үзвэл нас арван найм, ес агаад шинэ сарны адил хурц тунгалаг гэрэлтэнэ. Урт хар гэзгийг гурваар даран унжуулж, улбар шар дурдан алчуураар толгойгоо ороон, өрөөсөн нүдний дээд тал дээр хэлтгий зангилан үзүүрийг унжуулсан нь залуу бүсгүйн дэгжин байдлыг үзүүлжээ. Цайвар өнгөтэй зөөлөн царай нь зуны наранд борлоод хоёр хацарт нь улаан туяа тусжээ. Харах нүдний хар цагаан нь хослоод, хотын залуу хүний дээр эелдэг нимгэнээр хөдлөх тутамд нүд эрхгүй дагалдан давхина.
Энгэр нударгыг хар торгоор эмжиж, нарийхан хошмог тавьсан хүрэн ягаан чисчүү дээлийг өмсөн, зүүн ханцуй дотроос нарийхан хурууг цухуйлган, жолоо цулбуурыг хугас барин атгаад баруун ханцуйгаа сул тавин, түүний дотор гараа нуун, ташаагаа тулж буулгасан том нударгыг далбайлган бүрхүүлсэн нь шинэ цагийн хээнцэр байдлыг гайхуулжээ. Хоолойн товчийг задгай тавьсан дотуур басхүү хар торгоор бөөрөнхийлөн эмжсэн цайвар шар дурдан цамцны зах цухуйж буй агаад түүний дотор нимгэн цагаан хөрстэй гуа хүзүү үзэгдэхэд хазаад авмаар буй.
Шар бажгар дурдан бүсийг шавхийтэл жийсэн нь талын идэр махбодыг бахархуулжээ. Харь газрын залуу хүн түүний замыг хөндөлдөн саатуулж, хэдэн үг асуун хэлэлцэхэд тал газрын бага охин тэр жолоог татаж, дуртайгаар түдгэлзэн хариулан өчиж басхүү энэ тэрийг лавлан сонирхоно.
Ташаа нь тэвхийж, хавирганы яс нь зурайсан ялгуун саарал морь тогтож ядан, гуа сайхан дөрвөн хөлөөр ээлжлэн газар цавчилж, уран сайхан толгойгоо ийш тийш сэжих нь агаарт дэгдэж, үүдэнд умбан алдах боловч, дээр нь унасан үзэсгэлэнт охин ажиггүй сууж өгүүлэлдэх бөгөөд үг хэлэлцэн хичээнгүйлэн аашлах нь бага хүүхэд мэт хөнгөмсөг эевэрүү хасын өнгөт дөрвөлжин цагаан шүдээ яралзуулан үе үе инээмсэглэн мишээх хаврын улирал ирж буй адил бахтай. Эелдэг түүнийг үнсэж шимж ханашгүй.
Хээр талын дунд хөндлөн гулд давхиж хөдөөгийн саруулд биеэ гайхуулсан ийм нэг үзэсгэлэнтэй учраад хэрхэн сэтгэл хөдлөхгүй байж болох ажээ. Чинээгээр хичээнгүйлэн хэлэлцэж, сонирхлыг тавина. Өндөр хааны өврөөр нутагладаг гэнэ. Өнөө өдөр тэнд буусан гэж өмнө хөндийгөөр угалзан цэнхэрлэж урссан Хэрлэн голын хөвөөн дээр нэг эрээн майхан бүрэг бараг үзэгдэхийг заагаад, даруй морио ташуурдан харайлгаж, исгэрэн харайлгасаар одов. Хэрэв би морьтой болоод завтай явсансан бол доо. 1931 он
ӨВЛИЙН ХҮЙТЭН, ЯНАГИЙН ХАЛУУН
Өндөр уулыг цагаан цас хучаадӨнөө шөнийн хүйтэн тас нясхийж
Орой дээр олон од жирэв, жарав гилтэгнэнэ.
Жихүүн шамарга нэг үе хаялж, нэг үе татран манан будан хот тосгоныг бүрхэх нь нягт гүн. Идэр нэг зэрэг үүнийг бодож, нэг зэрэг түүнийг санаж , харанхуй гудамжаар чив чиг алхална. Өндөр газрын хүйтнийг хэлэх үү, энэ шөнийн жавартай ширдхиймээр огцом буланг минут бүр тойрч, хирдхиймээр чимээг секунд бүр сонсовч, шууд нэг зүгт сум мэт явах нь юуны тул бэ! Тэсгэм хүйтэн, бүхий биеийг жихүүцүүлэн, ясхийм байдал хамаг сэтгэлийн зэвүүцүүлнэ.
Тэртээ хашааны завсраар байшингийн цонхны бүдэг гэрэл сүүмийн үзэгдэх нь хэн хүний сонирхолд тэр бүр тусахгүй боловч, түүний өөр хэн ч үл мэднэ. Хүйтэн цүүг хурууны үзүүрээр тогшиход хэдийгээр чим чим хайравч, гэрийн дотор орсны хойно, халуун гарыг барихад сая бахтай. Байшингийн дотор зул ба дэнгүй гагцхүү зуухны доторх нурман гэрэл сүүмэлзэн туяарч, үзэсгэлэнтэй охин түүний нүүр дээр тусах бөгөөд энэ үе гэрийн доторх тааламжтай үзэгдлийн дунд гэрэлтэй, түүнтэй тэврэлдэн, янаглалдаж үнсэлцэхэд даруй жаран градус халуун болоод, басхүү бие биеийн нөлөөнд согтон унажээ. 1931 он
..... дугаар оны хуучин улирлын арван хоёр сарын гучны өдөр тэнгэр цэлмэг, нар шарлан туссан үнэхээр нэг сайхан өдөр байв. Хойд уулын энгэрээр дун цагаан цас гилтэгнэн, түүний зах сэжүүр нь сэмэрч орж ядсан эцэнхий туранхай үхэр малууд хөл дээр гарч, үүгээр түүгээр сүүлээ ширвэн явцгаадаг нь санагдаж, тэсгэм хүйтний илч хариад, хаврын сайхан улирал ирж байгаа нь мэдэгдэн, хэдийгээр тааламжтай сайхан авч, малчин ардын бүсгүй Цэрмаа, Дагдангийн хаяанд зогсож, сэтгэлд их л гунихралтайгаар элдэв зүйлийг бодмоглон урт урт шүүрс алдана.
Юу гэвэл, Цэрмаагийн нутаг Гурван сайханы өвөрт бөлгөө. Гэр ядуу тул, эцэг эх нь түүнийг хотод илгээж, Дагдангийнд зарцлуулан суулгасаар, гурван жилийн нүүр үзэж байгаа нь энэ. Дагдангийн ажлын ихийг хэлэх үү, түүний эхнэрийн чангыг хэлэх үү, ирснээс хойш хэдэн жилийн дотор ер ч амарсангүй, бие сэтгэлийн зовлонг цадтал үзжээ. Энэ завсар Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ. Ялангуяа ойрноос цагаан сар болно хэмээн анхны хэдэн шөнө банш хийж нойргүй хонов. Дараах хэдэн шөнө юм оёж үүр цайлгав. Өнөө өдөр үүргэлэн нойрмоглож, бүхий бие зүдрэн галиравч, урьд нутагт байхдаа ийм нэг сайхан нар тусаж, уул талын цас хайлсан хаврын сайхан өдөр гэрийн хаяандаа сууж, сая төрсөн хэдэн хурга, ишигтэйгээ наадан тоглож байсан нь гэнэт санагдаж, гэр орон эцэг эх, хөдөө нутаг юугаан мөрөөдөн уйтгарлаж, сэтгэл нь хөдлөн байгаа нь энэ ажгуу.
Гэтэл Дагдангийн эхнэр зургаан ханатай том гэгчийн цагаан гэрээс гарч ирээд, их л хүйтнээр хялайн харж, аягүйгээр зандран« Чи яасан хар золиг вэ? Олбог хивсний шороо, тоосыг гүвээд ир гэхэд энд юугаа хийсэн муу монди вэ? Хашааны хог арилгасан чинь энэ үү? Маргааш цагаан сарын шинийн нэгэн гэгчийг мэдэж байна уу, үгүй байна уу мал чи» гээд туужуугаар нуруун дунд нэг цохиж аваад, уурлан зогсоход Цэрмаа эсэргүүцэх аргагүй тул, «Толгой өвдөөд салхинд зогссон билээ, авгай минь» гээд хажууд бүхий том хивсийг авч, дааж ядан, цасан дээр сэгсэрнэ. Энэ үед ноднин жилийн бариулсан таван жангийн орос байшингийн цонхоор Дагдангийн охин Мядагмаа гэзэг үсээ самнан, нүүртээ оо энгэсэг түрхэн басхүү шинэ хийсэн бор ногоон торгон дээлээ тааруулан өмсөж байх нь үзэгдэнэ. Байшингийн дотор исгэрэн дуулж ийш тийш сэлгүүцэх бөгөөд цонхны бяцхан салхивчийг нээж, Цэрмааг дуудан: «Залуу айлчин эрчүүд ирвэл зүүн тасалгаанд оруул» хэмээн бас тушаал гаргана. Цэрмаа, Мядагмаагийн торгон дээлийн өнгөнд гялбахдаа өөрийн муу уранхай даавуу дээл уруугаа нэг хараад, Мядагмаагийн танхилзуур байдлыг өөрийн энэлэлт байдалтайгаар харшуулан бодож, нүднийхээ нулимсыг гилтэгнүүлсээр гэдрэг одож бас олбог журмын тоос шороог гүвж шүүрдэхийн хамт цагаан сарын өдөр манай гэрийн эзэд цөм сайхан торго дурдан дээл, буга минжин малгай хийж өмсөцгөөнө. Элдэв зүйлийн амтат идээ ба архи дарсыг төхөөрөн идэж ууцгаах нь ямар их жаргал вэ? Тийн атал би юунд ингэж нойр дутуу, уранхай дээлтэй, энэлэн шаналан явна гэж бодовч, нарийн учрыг олж эс мэдэн гагцхүү Мядагмаа хуучин дээлнээсээ нэгийг надад өмсүүлэх биз горьдоно. Дэвсгэрүүдийг цэвэрлэж дуусаад, байшингийн өмнөх хогийг арагт агуулж үүрэн, хашааны хаалганд хүртэл, гаднаас пүүсний хятадууд цагаан ваадантай боов болон бэлгийн зүйлсийг ирнэ. Зөрж гарахад нь тэдгээр хятадууд: «Ай танай сохорсон, нарийн юман дээр юунд хог буртаг гоожуулсан байна! Ай мангуу золиг аа» гэж бас зандран хараана. Аяа, Цэрмааг ноёлох хүн яасан олон билээ. Хогийг гадна асгаад ирвэл, Мядагмаа бас дуудаж: « Нүүрний ус асга» гэнэ.
Үл өнгөрсний хойно түлээ хөрөөдөх хэрэгтэй болов. Ганцаар ядаж байтал, баруун хамрын айлд морь усалдаг залуу хөвгүүн Чүлтэм хашааны завсраар түүнийг дуудав. Чүлтэм, Цэрмаа энэ хоёр айлын зарц болсны гавьяагаар дотно танилцаж амрагласан боловч, гэрийн эзэд, дорд хүмүүс жаргал мэддэггүй, ядуу хүнд янаг байдаггүй гэж тэр хоёрыг элэглэн наадах ба шоовдорлон загнаж, учруулдаггүй бөлгөө.
Түүнээс санамсаргүй хаалганы тус хүн ирэхэд Мядагмаа цонхоор өөрийн ханилсан нэг залуу эрийг таниад, хурдлан гарч, түүнийг оруулан хамтаар хөтлөлцөн, инээлдэн хөхрөлдөн хойд байшингийн зүг одохын зуур Цэрмааг үзээд: « Яаж байгаа чинь энэ вэ?» гэж шоовдорлон хэлээд одох дууг Дагдангийн эхнэр сонссон даруй, гэрээ үүдийг чанга хаян гарч ирээд: <Чи яасан золиг вэ, түлээгээ хөрөөдөхгүй, яасан монди вэ.> гэж зандарна. Үүнд Цэрмаа нэг ухаан олж : <Би ганцаар хөрөөдөхөд удаан бөгөөд өөр ажил саатах тул Чүлтэмийг туслалцахыг гуйсан билээ.> гэхэд Данзангийн эхнэр аргагүй ажлаа бодож : <Тэгвэл та хоёул бушуу хөрөөдөхгүй яасан юм бэ> гээд гэрт оров. Завшаанаар Чүлтэм, Дагдангийн алтан босгыг алхан орж ирээд, Цэрмаагийн хамт түлээ хөрөөднө.
Үдшийн наран шингэх үе болоод өдрийн сайхан агаар өөрчлөгдөж, сэвсгэр цас хэсэг хэсгээр хаялахын дунд Чүлтэм, Цэрмаа хоёр түлээ хөрөөдөх дуу хяхнан чахнах нь халуун байшингийн дотор Мядагмаа залуу эрийн хамт наадах шанзны аялгуу лугаа хутгалдахад хэдийгээр уйтгартай боловч, хүйтэнд чимчигнэсэн хуруугаа хааяа нэг амандаа хийж <Аах>гэж амьсгаадан дулаацуулж хоёр сэтгэлийн үгсийг ярилцан, зовлонгийн гүнг нэг, хоёр наадам тохуугаар хууран өнгөрүүлэх нь юутай аятай билээ. Цэрмаа, гэрийн эзэд гоё хувцас үйлдэж байгаа ба элдэв зүйлийн амтат идээ бэлтгэж байгааг тоочин, өөрийн байдлыг ярихад Чүлтэм мөн өөрийн эзэд, жороо морь зэргийг хөдөөнөөс авчруулсныг ярихын хамт хаанаас олсныг мэдэхгүй өврөөсөө нэг улцгар дурдан алчуур гаргаж өгөхөд нь Цэрмаагийн дотор Мядагмаагийн торгон дээлийг өмссөнөөс илүү сайхан санагдаж авай. Цэрмаа, Чүлтэм хоёр цагаан сар болоход ажил их болдог ба харилцан учралдахад гэрийн эзэд аашлан загнадгийн тухай хэдэн уйтгартай үгс ярилцахын зуур түлээ хөрөөдөж дуусав. Нэгэнт үдэш болсон тул, одоо гэрийн ажил хийх хэрэгтэй болов. Цэрмаа, Чүлтэмээс салан гэрт орвол бурхны өмнө унийг тултал боов өрж, тахил тахиад, тулганы баруун зүүн этгээдэд хэд хэдэн зүйлийн тавагтай идээнүүд ба ууц мах, банш буузыг хучин ёсоор тавьжээ. Эднийг үзвэл, цөм Цэрмаагийн хийсэн ба болгосон идээ мөн. Гэрийн эзэд шинэ хувцас өмсөөд, битүүлнэ гэж баяр жавхлантайгаар хөдөлцгөөнө. Цэрмаа гал тогоотой хуримлана. Цэрмээд Мядагмаа нэг хуучирсан чисчүү дээлээн авчирч өмстүгэй гэсэн боловч, Цэрмаа маргааш өмсөнө гэж саармаглан хэлж, хойш тавиад, харин Чүлтэмийн өгсөн алчуурыг гарган, хааяа нэг нүүрээ арчиж байхыг Дагдангийн эхнэр хараад: « Чи үүнийг хаанаас олов. Бодвол бэлэг дотроос хулгай хийсэн биз» гэж загнан. Үүнд Цэрмаа хулгай хийсэн гэж худал хэлэхэд хэцүү, Чүлтэм өгсөн гэж үнэнийг хэлэхэд бас зэмлэлтэй учир, дув дуугүй суун, яасан бэрхтэй билээ гэж элдвийг бодно. Энэ орой гэрийн эзэд ёслох цагаалахын хамт гаднаас зочид гийчид ирэх нь тоогүй олон. Тэдний идэх уух, инээлдэх баясалдах нь гэр хагармаар, гагцхүү Цэрмаа зуухны хажууд хөлрөн сууж, гөлрөн харж шүүрс алдана. Шөнө унтсангүй, маргаашийн цай хоолыг бэлтгэнэ. Гэрээс зугаацан одох эздийн хэрэглэх зүйлийг бэлтгэж, гаднаас ирэх гийчийг хүндлэн зочилсоор нэг өдрийг арай гэж өнгөрүүлэвч үдшийн цаг наргиан даргиан болж архи дарс, хуур хөгжим үргэлжлэхийн дотор үүний бөөлжисийг асгаж, түүний ор дэрийг зассаар бас нэг шөнө болов. Энэ мэтийн байдал залгамжлан хэдэн өдөр болоход Цэрмаа хэдийгээр ядарч зүдрэвч, гунихран суухаас өөр юун. Хааяа нэг удаа хашааны завсраар Чүлтэмтэй ярьж сэтгэлийг бяцхан хуурна. Энэ мэтээр хоёр жил өнгөрсний хойно бас нэг цагаан сар шахаж байхад ямар шалтгааныг мэдэхгүй Дагдангийнх хотод суухыг болив гэж хөдөө гарахыг бэлтгэн, Дагдангийн эхнэр Цэрмаа мөн хөдөө дагуулан аваачина гэж байхын үе нэг өдөр Чүлтэм хүрч хэлж: « Одоо чи миний хамт явж аж төр» гэсэнд Цэрмаа чухам учрыг сайнаар мэдсэнгүй боловч энэ хоёр үгийг сонсоод, даруй баярлаж жаал зугаа юмаа боож, Чүлтэмийн гэрт очив. Дагдангийн эхнэр нэг зандарч хэд хараагаад аргагүй хоцров. Чүлтэмийн гэр хэдий хар болоод цоорхой боловч, Дагдангийн зургаан ханатай цагаан гэрийн хатавчинд хэвтсэнээс түмэн хувь жаргалтай болоод, санааны дураар босож суун, хийдгээ хийж, амардаг цагтаа амран, хуучин амраг Чүлтэмийн хамт амьдран сууж байтал удалгүй цагаан сарын шинийн нэгэн болов.
Цэрмаа хотод ирснээс аваад эдүгээ хүртэл битүүний орой ийнхүү амгалангаар унтаж байсан нь ер үгүй бөлгөө. Маргааш өглөө нь эрт босож торго дурдан минж булга бус боловч өнгөтэй бүтэн хувцсаа өмсөцгөөнө.
ХОЁР ИШИГ
Хаврын наран шарлаад өвөлжөөний дотор бүлээн дулаан. Хотын дунд, хонь ямаа майлалдаад, хоёр ишиг зэлийн хажууд мөргөлдөн наадна. Алаг ямааны ишиг нэг сартай, хоёул нялх болоод бэсрэг, эвэр нь ургаагүй боловч магнай дээр өчүүхэн товойжээ.Алаг ямааны ишиг холоос хурдан хурдан гүйн ирж мөргөн гэдрэг буцна. Саарал ямааны ишиг дороо шилжин зогсож хүлээнэ. Хэдэнтээ мөргөлдөн сургууль хийгээд хоёул эргэж харайлдан хотонд орж тус тусын эхийг эрнэ. Хоёр ямаа угтан майлж хүлээн авах бөгөөд хоёр ишиг сөгдөн хөхөх нь хөөрхөн.
ҮЗЭГДЭЭГҮЙ ЮМ
Хангайн сайхан нуруунаа гарсан Идэрийн сайхан гол өндөр уулсаас буусан тул, урсгал түргэн түргэн басхүү хөгжим мэт шуугина. Хажууд нь суун чагнахуйяа үнэхээр тааламжтай. Хүний өнгөрүүлэх зам ямар болохыг юунд урьдаас тайлбарлаж үл өгнөм. Энэхүү тунгалаг ариун мөрөн хэчнээн мянган жил хэв хэвээр урссаар атал харин эрэг дагуу нь оршсон ёс, хүн амьтны түүх байн байн хувилсаар ирэх нь тэмцээний үр ажээ.Орчин тойрон зэргэлсэн уулс бэрх өндөр, сэрвэн хад сэхийлцэн сахайлцан сүр жавхлан хэтэрхий, ой шугуй нягт зузаан, ус булаг хоржигнон хуржигнана. Хавцал хаднаас асгах тархираа хүрхээ цөмөөр Идэрийн голд цутгах бөгөөд түүний цэнхэр уснаас уухад дотор сэнгэнэн сэргэнэ.
Хараахан түмэн бодис дэлгэрэхийн үес, зуны тэргүүн сарын шинэдээр дорнод уулын сэрвээ дээгүүр үүрийн шар туяа гэгээрэн тусмагц энэтээ уулын орой дээр хөхөө шувуу яруухан донгодохуйяа адуу манасан хүн түүний дууг сонсон баясаж бас баясан сонсоно.
Өглөөний нар оргин гарч ирэхэд голын эхэн тийш саруул хөндий гэрэлтэж, ариун агаар татан, үнэхээр зуны амьсгал анхилах бөгөөд дэргэдэх цэцэг өвсөнд нимгэн цагаан хяруу гилтэгнээд тэртээгийн ой модонд ногооны униар залгалдах нь даруй нүүдэлчин малчин хүний сэтгэлийг хөдөлгөнө.
Ийм нэгэн сайхан өглөө, Идэр голын өмнө этгээдэд нэгэн сэргэлэн дэнжийн дээр хэдэн цагаан гэр цэмцийн үзэгдэж, айл бүрийн тоононоос хөх утаа савсан, таван хошуу мал хаяагаар нь үргэлжилнэ. Удалгүй хотын дотроос дөрөв, таван зуун хонь багшран гарч бэлчин бушуу бушуу алхалж, баруун ухаагийн зүг зүлгэнэ. Гэтэл нэгэн залуу хөвүүн баруун өмнөд гэрийн хаяанд сойсон нэг үрээгээр модон, хонины хойноос давхиж ирээд, үүгээр түүгээр нь хашхирч зална.
Үзвэл нас хорин гурав дөрөв хэр, нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай, шавхийсэн хархүү байна. Хөх даалимбан дээлийг өмсөж шар ногоон дурдан бүсийг ороосон бөгөөд гэзэггүй, орос эсгий малгайг хэлтгий тавьжээ. Бяцхан халтар үгээ нь омголон тул тогтож ядан годгононо. Болд хүү тас тас гуядаж, жолоог дугтран хөндлөн сууж хонины хойноос алхуулна.
Түүнээс баруун ухаа дээр гарвал, хоньд нь тогтож сая цухуйж бүхий ногоонд шунаж сонирхон, толгойгоо газраас үл салгана. Хажуугийн энгэрт Болд бууж халтар үрээгээ тушиж тавиад хадан дээр сандайлан, ийш тийш харж, эргэх цагийн улирлын гайхна.
Тэргүүнээ өргөж дээш хандвал, дөрвөн зүг тунгалгаар цэлмээд, тэнгэрийн хязгаар асар өв тэгш болжээ. Дөрвөн зүйлийн малууд энд тэнд сүрэглээд, өвсний соргог, усны тунгалгийг даган бэлчжээ. Дөрвөн улирлын гайхамшиг, найртай сайхан зуны цаг ирээд үнэхээр хүн төрөлхтөн, түмэн бодисын толгой сэргэнэ. Үүнд Болдын сэтгэл басхүү тэнийж , цээж дүүрэн ариун агаараар амьсгалан, газрын байдал уул ус жигдэрснийг ширтэж, хээр талын цэнгэлийн гайхамшигтай сайхныг сайшаан, аяа уудам сайхан хөдөөгийн газар хэмээгч нүүдэлчин малчин монгол хүний сэтгэлийг булаана хэмээн уяран байхын хажууд өмнө хоолой уруу байн байн ажиглана.
Юу гэвэл Болд гадаадын сургуульд явж хэдэн жил болоод нийслэл хотоор дамжин саяхан гэртээ ирсэн бөгөөд удахгүй Улаанбаатарт буцаж алба хааж учир, өөрийн хуучин ханилж амрагласан хүүхэн Балгармаатай энэ өдрийн хонины хишгийг тохиолдуулан хээр тавиун газар тавтайяа уулзаж, сэтгэл зүрхний үгсийг солилцон , эр эм бололцохын шийдвэрийг хэлэлцэх болзоо тавьсан тул, мөрөөдөн хүлээж байгаа нь энэ ажээ. Тийнхүү, Болд нэг зэрэг уул усны сайхныг гайхаж бахархан нэг зэрэг Балгармаагийн ирэхийг санаж баярлан басхүү Балгармааг аваад хот газар явна хэмээн бодох тутам бахдаж, тэсэж ядан суутал, өмнө зүгээс нэг морьтой хүн хатирч чиглэн ирж яваа нь үзэгдэнэ. Нарийвчилбал, морин дээр суусан нь цэмцгэр бөгөөд зайлшгүй Балгармаа мөн, Болдын магнай тэнийж, олон хоньд нь нам гүм болохуйяа түүнийг тосъё хэмээн яаран ташуурыг тулан босмогц, ар талаас гэнэт буун дуу тасхийж даруйцаар хоёр удаа дуугарахад цочин гэдрэг харвал, гурван морьтой хүн хойд толгой дээрээс бууж ирмүй.
Болд хулгайч юм уу, дээрэмчин юм уу эсвэл гөрөөчин юм уу хэмээн гайхан юу ч болов мордъёо хэмээн тушаатай морь уруугаа явж хүрэхийн зуур мөнөөх гурван хүн шогших ирж хөндөлдөөд: Зогс, суу гараа өргө! хэмээн зэрэг зэргээр галзуу мэт хашхирна. Болд хирдхийсэн боловч, айсан байдал гаргалгүй:
-Та нар юун хүмүүс вэ ? Юунд буу тавив. Надаар яах гэсэн юм бэ? хэмээн асууж, тэднийг нэгд нэгнээр сайтар ажиглавал, нэг хөх царайтай хижээл хүн шар торгон лам дээлтэй атал, хүүхэн хүний хоргой ханжаарыг өмссөн нь ший янгуунд гарагчин шиг хүзүүндээ өнгө бүрийн хив хадгийг уясан нь хэрж тэнэгч бадарчин шавираачин шиг, хүн уруу харах нь өлссөн чоно адил бөгөөд хажуудаа нэг улаан хуйтай тахир сэлэм зүүж , басхүү нэг буу мөрөвчилсөн нь хэрхэвч ерийн хүн бус. Бас нэг хөх чисчүү дээлтэй хар хүн пөмбөгөр оройтой малгай өмсөж, улаан жинс зүүсэн нь зайлшгүй хуучны түшмэл бөгөөд нэг винтов буу эгэлдэргэлж, энгэр дээрээ төвд үсэг бичсэн цагаан бөс хадсаныг үзвэл, үнэхээр сэжиглэлтэй бөгөөд гайхалтай. Нөгөө нэг хүн нас залуу, толгойг цагаан алчуураар ороожээ. Шинэхэн тав тавьсан, нэг замаг буу мөрөвчилж, том ташуур барьсан нь лав шилийн хулгайч хүний шинжтэй, ийм гурван хүн бөгөөд унасан морьд нэлээн хөлөрчээ. Болдын зүг бүгдээр муухай харж лам шиг нь: Чи маныг байцаана уу, Бид чамайг байцаана уу! Гэр чинь хаана вэ? Нэр чинь хэн бэ? хэмээн зандарна. Жинстэй нь:
-Аль вэ наадах малгайгаа ав. Толгойг чинь харъяа, халимаг үстэй юү? Юуны гишүүн бэ? Хэл.
хэмээн давшилна. Гуравдугаар нь:
-Чи өдий болтол гэзгээ тавихгүй яасан юм бэ? Маньд морь хүнс бэлтгэж байхгүй яасан юм бэ? хэмээн загнана.
Үүн д Болд ихэд гайхан ширвэл харж:
-Та нарын өмссөн зүүснийг чинь үзвэл өнөд үзэгдэхгүй болсон эдлэл байна. Үг хэлий чинь сонсвол галзуу амьтан шиг, ер нь яаж яваа юун хүмүүс вэ? гэсэнд тэр даруй буу тулгаж :
-Барина, хүлнэ, ална тална. хэмээн завдалцан хүчин хавсарч даруй Болдыг цулбуурын сураар чанга хүлэхэд, хөөрхий залуу хүний царай хөхөрч зүрх догдолж хэрхэхийг нь шүд зуун хүлээнэ.
Түүнээс тэр гурав:
-Адуу чинь хаана вэ? Гэр чинь хаана вэ? Ойр хавь хоршоо байна уу? хэмээн зандрах ба хүлгийг чангаруулан байцаахад, Болд, тэд нар хэн болохын байдлыг нэгэнт мэдсэн бөгөөд залуу хүн зүрхтэй тул, нэгийг зааж эс өгсөнд тэд нар морин дээр нь мордуулж, яаманд аваачина хэмээн хөтөлж, хүнс хийнэ хэмээн хонин дотроос нэгийг шилж бөгтрөөд, баруун зүг одох үед хажуугаас Балгармаа гарч ирэн хөндөлдөн зогсож бачимдсан царай гарган дэмий л Болд уруу ширтэхэд Болд мөн дув дуугүй түүнийг ширтэнэ.
Мөнөөх гурав, хүүхний нэр усыг асууж мөн л ийм тиймийг сураглах хүүхэн айсан тул:
-Мэдэхгүй, мэдэхгүй гэхээс өөр хариу үл гаргана. Үүнд тэд нэг зэрэг зандран түрэмгийлсэн боловч дараагаар бяцхан номхорч
-Мантай яв. Жанжин хатан бол гэх үг эхлэн үжидлэн ёсон бусчлах байдал гаргахад Балгармаа жолоог чанга барьж холхон зогсоно.
Энэ үед Болд сэмээр нүд дохиосонд Балгармаа учрыг мэдэж даруй морио гуядан зугтан одсонд, Болдыг хөтөлж явсан нэг хүнээс бусад хоёр хүн нь хойноос хөөсөн боловч Балгармаагийн морь сая барьж унасан тул, цахилах мэт гялалзан далд оров.
Үд нэгэнт хэлбийж өглөөний цэлмэг тэнгэрт бараан үүл тал талаас хуралдаад, бороо орох төлөвтэй болж, жихүүн салхи сэр сэр салхилна. Болд, тэр гуравт хөтлөгдөн явах бөгөөд хүлгийн сур нь маханд гүнээ шигдэж, зүс царай нь улам улам шарлан энэлнэ. Хаана аваачих, юу болгохыг мэдэхгүй галиран, хааяа хаяа тэднийг муухай харна. Харилцан ярилцахыг сонсвол, энэ жанжин, тэр жанжин, тийм хувилгаан, ийм дар эх гэлцэх бөгөөд басхүү ингэж албал бахтай, тэгж албал таатай хэмээн өгүүлэлдэх нь, чихэнд сонсоход туйлын аягүй . Нар баруунаа хэлбийх үед нэг уулын завыг өгсөн явсаар, удалгүй тэдний үүрлэсэн газар хүрэв.
Нэг бяцхан хийдийн дуган сүмийн алтан ганжир оройн нарны гэрэлд үзэсгэлэнтэйгээр гялалзаж,мөргөлчин ардын сэтгэлийг нэвт цацрах боловч, түүний дэргэдээс амьтан хүнийг алах бузар яргачид гарна хэмээн хэн хэрхэн санана.
Тэрхүү хийдийн хажууд үүдэн дээрээ шүхэр туг ба хийморь зэргийг хийсгэсэн хэдэн гэрийн хооронд эр эм, лам хар хэдэн зуун хүмүүс ийш тийш бужигналдах ба энд тэнд хэсэг хэсгээр бүлэглэлдэнэ.
Зvvн гэрийн дэргэдvvр єнгєрєхєд
гав гинж хангинаж, гаслах дуу гаран, бас шаахай тас, нясхийж хvний ёолох
холоос сонсогдоно. Болд хvн болсоор ийм юм огт vзсэнгvй тул vнэхээр нvд
халтирч сэтгэл сэржигнэн, зvvд зэрэглээ vлгэр домог мэт болж гайхна.
Мєнєєх гурван хvн хамгийн баруун талын гэрийн дэргэд хvрч очсонд ємнєєс нь хоёр гурван хvн угтан морьдыг нь авав. Болдыг буулгаж урагш хєтлєн, нэлээд хол аваачиж хєгшин залуу арав илvv хvлээстэй хvмvvстэй нийлvvлэн хєлд нь тємєр тушаа торгон орхив. Болд урьд таниагvй, хэн болохыг мэдээгvй боловч, єєрийн шинэ нєхєд болох тэдэнтэй мэндлэн ямар юманд орсон болох учрыг асуувал, олонх нь дуу гарч чадахгvй нэг хоёр хvний дорой дуугаар єгvvлэх нь vхэхийг хvлээж буй бєгєєд бага тамлуулж алуулбал заяа тэр гэлцэнэ. Болд цочин цааш нарийвчлана суувал, дєч гаруй настай нэг хар хvн энэ болбол, Очирбатын яам гэгч юм гэнэ. Yзвэл, Очир там хэмээн ярилцдаг мєн шиг байна. Миний хєвvvн хотод алба хаадаг тул, баригдаж ирэн байцаалгасаар дєрєв хонов. Эд нар болбол,саяхан хэдэн хоногийн дотор гараад ойр хавийн хvн малыг сvйтгэн байна. Их тєлєв зэрлэг араатан шиг загнах ийм аюултай юмыг ер vзсэнгvй гэнэ. Бас нэг хvн хорин долоо найман настай эдний жанжин гэгч нэг шийдэм адислан єгч, цэрэгт яв гэснийг эс хvлээсэн учир, маргааш єглєє шєрмєсийг нь сугалж ална гэсэн гэнэ. Зvvн талын хацар нь шарх бvхийг асуувал, єчигдєр ная шаахайдуулсан хэмээн олон vг хэлэлцэж чадахгvй. Болд эдгээр байдлыг vзэж сонсох тутам мєнхvv хvмvvсийг хайрлан энэрч нигvvлсэхийн хамт тэдний харгис догшиныг гайхаж ядах бєгєєд хоосоор сэтгэл эвдрэн байх vес баруун гэрээс мєнєєх гурван хvн бас гурав дєрвєн хvний хамтаар гарч ирээд, нvдээ бvлтийлгэн, шvдээ ярзайлган, тэдгээр хvлэгтэй хvмvvсийг би vvнийг ингэж ална. Чи тvvнийг тэгж ал хэмээн заан ярилцах нь vнэхээр мангас махчин гэгч шиг. Гэтэл нэг ногоон дээлтэй хэв хадаг зvvсэн хvvхэн тэдний дунд салбагнан явах бєгєєд хооронд дуудахыг нь сонсвол дарь эх гэнэ. Алцганан Болдын дэргэд ирж би vvнийг маргааш ална хэмээн маузер буугаар чичих нь инээдтэй. Ийм єлєгчин бас явалцана. Єнєє єглєє Болд мєн vдэш санамсаргvй буугийн аманд тохиолдоод байгааг хэн яахин олж мэднэ. Yдийн хонь ирсэнгvй, орой бас vгvй болоход Болдын гэрийн хvмvvс гайхан ядах бєгєєд морио алдав уу, юу болов хэмээн дэмий л эрэгцvvлнэ. Гэтэл нар шингэхийн vед Балгармаа хvрч ирэн, Болд буцаж ирсэн эсэхийг асуухад тэд нар ихэд цочин, эдvгээ хvртэл ирээгvй гэх бєгєєд ямар учир болсны тєлвийг Балгармаагаас сонсоод эцэг эх хоёр даруй морь эмээллэн эрэхээр одов. Тэгэхээр хvмvvсийг чухам дээрэмчин буюу зандалчин хэмээн хэлэлцэн єрнєж байхад зvvн айлын Гонгор тайж суулцаж байсан бєлгєє. Энэ хvн бол хуучин цагийн нэг феодал, ноднин євєл ба мєн хавар Тариатын хvрээ хэд орохдоо тэндэх ихээхэн лам нартай удаа бvр учирч эсэргvv гарахын vнэрийг бага мэдсэн боловч, баахан айж дув дуугуй чагнан сууж агсан хvн тул, энэ мэтийг сонсоод тархинд нь гэрэл тусаж, хєл дэгдэн тэсэхгvйдээ арга гаргаж, Болдын тул, лам нараас тєлєг vзvvлж ирье хэмээн шалтгаалж, хуучин янзын дээлээ ємсєн, жинсээ сэмээр євєртлєн яаран мордож Хvрээ зvг явав. Гонгор явах зам нэгэнт харанхуй бол, бvрэг бараг одны сvvмэлзэх гэрэлд бодох санаж явах нь хуучин засаг босвол, дээдсийг бялдуучлан, доодсыг дарлана хэмээн зvрх нь дэлдэх бєгєєд айл аймаг суугаа Болдод туслах бус, харин тэр vрэгдвэл гэрийн хєгшид бvсгvйчvvдийг нь мэхэлж дарлан , хєрєнгєнєєс нь завшина хэмээн шvлс цувруулж цээж нь урагш тэмvvлэн, бєгцийн шогшино. Гэтэл Болдын гэрт хоцрогсод алмайран байх vес гарвал хvн Нохой хорь хэмээхэд Болдын эх яаран гарвал Балдан хэмээгч хvн мориноосоо бууж байна. Тvvний морь ихэд хєлєрч амьсгал зогсохгvй. Балдан: Авгай сайн уу? хэмээгээд гэрт орж, мэнд амрын дараа нэг аяга цай уухын зуур хойд хоршоог эсэргvvчvvд ирж дээрэмдэн тvймэрдэв. Эрхлэгч байсан нэг хvн баригдав. Би арай зугтан гарав. Барьсан хvнийг бараг алдаг гэнэ. Алахдаа айхтар тамладаг гэнэ. Баруун хойд сумдаар ийм явдал гараад одоо нэлээд хоног болж байна хэмээмэгц хєгшин залуу бvгдээр дуу алдан сандрах бєгєєд Болдын эх: -Хvv минь ! хэмээн хашхиран муужран унав. Балгармаа галын хажууд уйлан цухалдана. Болдын євєг эцэг одоо дvрвэж нvvх буюу хэрхэхийг Балдантай ярилцах ба хєвvvнийг хойноос бачимдана. Гэрийн дотор уйлаан майлаан, vймээн сандраан болон учраа олж чадахгvй байхад Балдан єгvvлрvvн: -Уйлж сандраад ч ямар тус байх аж. Харин хотоос ардын цэрэг ирж буй чимээ байх тул, эртхэн хvн илгээж хэл болон газарчилбал гагцхvv аврагдах магадгvй. Миний морь эцсэн, нvд бас муу, та ийм настай, хvvхэд багачуул байхгvй юу! Танай айлын Гонгор яасан бэ? хэмээн Болдын євєг эцэгтэй хэлэлцэхийн сацуу галын хажууд уйлан суух хvvхэн Балгармаа: -Би явъя! Хэмээн даруй босоход тэд зэрэг зэргээр шєнє болох гэж байхад газар мэдэхгvй ганц хvvхэд чи яахин чадна, хэмээн хоригловч, Балгармаа « Yvнд би эс явбал хэн явах вэ? хэмээн шууд марган гарч одов. Балгармаа гэрээс гарахад нэгэнт бvрий барай болжээ. Хаяа тойроход замхарч бvхий цагаан гэгээний дунд тvvний саарал морин хоёр чих соотогнон хєдєлж байх бєгєєд тушааг тайлж мордоход газар цавчлан явахыг тэмvvлэх агаад Балгармаа хотоос гармагц даруй хатируулан зvvн ємнє зvг явав. Хєєрхий бяцхан охин гvн шєнє юуны тул хэрхэн явахыг болзохуйяа бэрх. Хємсєг мэт шинэ саран агшин зуур далд оров. Эсрэг этгээдээс шєнийн салхи сэр сэр хийхэд Балгармаагийн дотор жихvvцнэ. Сэтгэлийн дотор нь уялдаж байсан Болд vе vе vзэгдэж, vе vе vгvй болно. Аяа учирч уулзахын заяа нэн явцуу болжээ. Єндєр давааг єгсєн гvн ойн дотор ороход хав харанхуйн дунд энхэл донхол vргэлж тохиолдож энд тэнд тас няс чимээ гаран, морь байн байн зог тусах бєгєєд тvvнээс зам алдаж шивэр модны дотор дєрвєн зvгийг ялгахгvй, хvн олонд тусыг хvргэнэ хэмээсэн нь харин эзгvй хээр газар чоно араатан зууш болоход бэлтгэгдэж, цухалдан айх цочих vргэлжлэн байтал гэнэт модон дотроос буун дуу гарч, тvvний сум толгой дээгvvр нь шунгинан єнгєрєхєд морь бусган тогтож ядаж байхын зуур хажуугаас нь хоёр цэргийн хvн тулж ирэн буу сумлан Балгармааг юун хvн бэ? хэмээн зандрахад Балгармаа, Ардын цэрэг болохыг таньж нэгэн зэрэг баярлавч басхvv сvрээс айн хирдхийж учир явдлыг тоочин хэлсэнд харуулын цэрэг байлдааны дvрмээр тvvнийг барьж штабын газар хvргэв. Балгармаа тэр шєнє байцаалган хянуулж vнэн байдлаа мэдэлцсэний хойно маргааш vvрээр цэргийн хамт явах замд сэтгэл яаран Болдын царай харагдан, амь алдсан болов уу? хэмээн ямагт бодогдох бєгєєд цэргийн дарга нарт хэлж єгєн айх эмээхийг умартан даруй байлдааны газар буун дуу сонсохыг хvсэн одно. Ирээдvй хэргийг яахан болзоно. Юу болохыг хэн мэднэ. Арван хэдэн хvлээстэй хvн цєм энэхvv дэлхий дээр эцсийн шєнийг гаслантайгаар vдэж, хатуу зоригийг нэгэнт барьцгаасан бєгєєд гагцхvv хойно бэлбэсрэн єнчрєн хоцрох гэргий хvvхэд ба эцэг эхийн энэлэхийн тул, зовнин урт урт шvvрс алдалцсаар байтал єглєєний тунгалаг наран гарч ирээд басхvv тэдний дээр тусгана. Мєнєєх жанжин манжин хэмээгчид нь зуурдын дэвсгэртээ цадтал унтаад єлссєн мэт босож ирэн, нэг хvнийг аваачиж хоёр гурваараа бєєгнєрєн хонь алах гэж байгаатай адил хутга гаргаж євчvvг нь хадахад мэсийн ирэнд мєгєєс нь ширжигнэж муухай дуугаран хавьчих бєгєєд зvрхийг нь сугалан авахад нэг чанга дуун алдаад эцэслэв. Yvнийг хvн тєрєлхтєн нvдээр vзэж чадашгvй байтугай, сэтгэлд бодон тvвдэшгvй, хэний ээлж одоо болох бол хэмээн нvд анина. Тэд нар зэрлэг араатан мэт хєлхєлдєн тэдний хажууд ирж хvнийг шилэхэд Болд олныг нvдээр vзэж гасалснаас одоо тарчилж vхвэл дээр хэмээн намайг аваачигтун хэмээсэнд чиний дураар болдог юм уу хэмээгээд єєр нэг хvнийг хєтлєн явахад тэрхvv хvн нvдээ бvлтэлзvvлэн чичрэн дагжиж шууд буудан алахыг гуйх бєгєєд vнэхээр, тємєр чулуу мэт зvрхтэн боловч, тэсэшгvй атал, тэгвэл бvр тарчилгаж ална хэмээн хоёр гурван хvн дарж арьсыг нь яран судас шєрмєсийг нь нэг нэгээр нь сугалсаар гурав дєрвєн цаг гаслуулан бархируулан байж бас хагас амьтайгаар хаясандаа ханаж энэ єдрийн зугаа нь энэ хоёроор бага тайтгарчээ. Аяа эрлэг тамын орон хэмээн єгvvлдэг байдаггvй юм, харин энд гардаг аж. Эх болсон зургаан зvйл хамаг амьтны тусын тул хэмээсэн лам нараас ийм юмыг харин vйлддэг аж. Хэдэн хvлээстэй хvн хэдийгээр тус тусын амийг хорлон vхэхийг эрмэлзэвч хєдєлж чадахгvй тул шєнийн харанхуйд єдрийн аюултай тамлал нvдэнд нь харагдан сэтгэлээс нь гарахгvй бас нэг шєнє тарчилна. Хэрхэн энэлэвч, хvн тул аргагvй vvр шєнийн vеэр єчvvхэн нойрт дарагдан, агшин зуур амгалан болж байтал гэнэт vхэр буун дуу хэдэнтээ дуугарахад бvгдээр сэрж чагнавал, тэртээ уулын хажуугаас ардын цэргийн тавих их буун дуу яруу сайхнаар дvнгэнэх нь чихэнд сайхан бєгєєд басхvv сэтгэл сэргэнэ. Тэдгээр хvлээстэй хvмvvс тус тус баярлаж, зориг тєрж, бид алагдавч яах вэ . Энэ муу зандалчингуудыг даруй сєнєєх цаг ирэв хэмээн ярилцана. Жанжин манжин нь босож сандран гvйлцэв. Жагсаал цэргээ бэлтгэх юм болов. Чавганц хєгшид, лам нар лам мам нар нийлж навсайж савсайлцан эрэмдэг зэрэмдэг буу сэлэм, эвэр хулсан нум сум, бялуу шийдэм хvртэл барилан, атга шороо тарнидуулан євєртєлсєєр ардын хуягт цэргийг эсэргvvцэнэ хэмээн хэд хэдэн зуун хvмvvс болон хэдэн буутайгаа туулган олох нь инээдтэй. Агаарын онгоц нисэн ирэв. Айж сандран тархан унана. Хуягт тэрэг хvрээд ирэв. Хуйлран гvйлдэж энд тэнд vхнэ. Хоромхон зуурын дотор єєр ертєнц болов. Хойд даваан дээгvvр улаан туг хийсэн vзэгдэхэд хvлээстэй хvмvvсийн нар гарч ардын цэргийн ура хэмээн хашхирахад авилгагч харгисуудын сvнс зайлан, ард тvмний сvлд хєгжинє. Балгармаа олон цэргийн дагалдан давхиж, бахдан баярлах боловч, Болд яасныг мэдэхгvйдээ бачимдан нvд тавьж, алагдсан хvний хvvр тохиолдвол ажиглаж vзэн явсаар хэдэн цэргийн хамт мєнєєх хvлээстэй хvмvvсийн дэргэд хоёр нvднээс нулимс гарган Болдыг тэврэн унав. Цэргvvд тэдний хvлээсийг тайлж сувилахад Балгармаа Болдын хvлгийг тайлж сувилна. Нэг єглєє, vдшийн гамшиг ийнхvv єнгєрч, ардын улаан цэрэг олны дайсныг дарав. Болд, Балгармаа хоёр vзээгvй юмыг vзээд буцах замдаа тархсан хоньд юугаа цуглуулан туулж, баясан ярилцсаар харив. Энэ vед Идэрийн гол мєн хэвээр урссаар ....... 1933 он
ХАВРЫН САЙН ЄДЄР
Хаврын сvvл сарын эцэс «ням гариг»
хараахан тvмэн бодисын дэлгэрэхийн vес vнэхээр нэг сайхан цэлмэг бєгєєд хvн
бvхний зун сэтгэлийн хєдєлгєсєн сайхан єглєє байв.
Жvрмэд эртлэн босож, зэргэлдээ айл дахь єєрийн янаг хvн Дулмаатай морь унаж зугаалан одов. Хараахан гэрийн хаяанаас гарч мордон явахад Жvрмэдийн бор морь, Дулмаагийн шарга морины алхаа нийлж толгой даран явах агаад тэнгэр тунгалаг, агаар ариун энэхvv тааламжтай єглєє, тэр хоёр царай царайг харж, бие биедээ урамтай vгс солилцон, тэртээ уулын зvг явна. Энэ єдрийн аятайханд хотын хєгшид залуу хvмvvс хэн ч гэсэн гадна явж агаар салхинд зугаалахыг vл хvсэх нь vгvй,. Зам явах хvн морьтой, тэрэгтэй, явган дугуйтай маш олон хэсэг, уурын тэрэгтэй, хvмvvс хажуугаар дараа дараагаар дайран єнгєрєх боловч Жvрмэд, Дулмаа хоёрын морь унаж явах шиг зохистой нь vгvй. Yvнээс хажуугийн мєрнийг туулан гарч ємнєд уулын бэлд хvрвэл залуу ногоо сая гарч бvхий л уулын биеийг хилэн мэт бvрхээд тvvний оройг ногоон модоор хучсан нь єнгє байдал нvдэнд vнэхээр vзэмжтэй болоод vнэр нь туйлын сайхан. Жvрмэд єєрийн янаг хvний хамт уулын єєд авчирч модны захад хvрээд, хоёр морийг холбон идшилж, хоёул нэгэн чулууны дээр мєр зэрэгцэн сууж, тэртээ уулын орой ба талын зэрэглээг харж єєрсдийн янагийн vгийг хэлэлцэхэд, энэтээ тэртээ чив чимээгvй салхи ч болов дув дуугvй болсон бєгєєд гагцхvv хажуугийн цэцэг угтаж, «vзэж» тэр хоёрын зvг сэмхэн инээмсэглэнэ. Харилцан залуу сайхны янагийн vгийг ярилцан зугаацсаар байтал нэг мэдэхэд ємнєд ууланд vдшийн бvрэг гэрэл тунаж, сэв сэмхэн болжээ. Бусад олон зочид цєм гэртээ буцжээ. Чив чимээгvй ойн харанхуйн дунд тэр хоёр vнэхээр тайвнаар бие биеэ амраглана. Энэ vе гагцхvv хажуугийн булгийн ус хоржигнон хээрийн шувуу яруухнаар жиргэнэ.
ЄВЛИЙН ШЄНЄ
Тасхийм хvйтэн євлийн шєнє,
тэнгэрийн од оч шиг гялалзаад, уулын нурууг бvрхсэн хунгар цасны хасын єнгє
тvvний гэрэлд гилтэгнэнэ.
Хvйтэн жавар ємнєєс vлээгээд голын мєсєн тас няс хагарна. Хєндий тал мэлцийн цэлийгээд хааяа нэг уулын орой эрвийн сэрвийн vзэгдэнэ. Шинэтгэл сар шєнє дундын vед цухуйхад гэрийн нохой тvvнийг ширтэн, дэмий л хуцна. Хєдєєний айлын гадуур нэг ч сонингvй. Yхэр хонь хааяа нэг хивж хэвтэнэ. Ийм нэг шєнийн гvнд холоос хэдэн морины туурай тvжигнэн хоёр манааны хvн гэрийн гадаа ирж морийг тушин оров. Тєдєлгvй эхнэр Лхам босож єрх татан, гал тvлж цай халаана. Харанхуй шєнийн дунд бор гэрийн тооноор утаа савсаж, улаан оч хаялах нь тэртээгээс vзэхэд vнэхээр сонирхолтой. Даруй vvрийн цолмон цэмцийн гарч ирэхэд хоёр хар хvн мордон, адууны зvг давхив.
АДУУ МАНААД
Yvрийн цагаан гэгээ тусмагц, хєхєє
шувуу урьхнаар донгодох дуу уулын цуурай ба салхины аятай хослон, єргєн талд
дэлгэрэнгvйеэ хангинаж, яруухнаар дуурсмагц, адуугаа манаж байсан залуу хvv
Цогт агшин зуур дугхийсэн нойрноос сэрэн босож тавтайхнаар эвшээн суниагаад,
гарынхаа араар нvдээ арчин, дєрвєн зvгт хандвал энэ vе сайхан зуны тэргvvн
сарын шинэд тул, дэлхийн бодис ба цагийн улирал vнэхээр тааламжтай. Хєх
тэнгэр тунгалагаар цэлмээд, хєвєн vvл хэсэг хэсгээр тунана. Дэргэдэх цэцэг
євсєнд нимгэн цагаан хяруу гилтэгнээд, тэртээгийн ой модонд ногооны униар
залгалдана. Урьхан салхи зєєлнєєр найгаад, ариун агаар цээж дvvрэн
амьсгалуулна. Удалгvй дvгрэг том нар мандан гарч ирэхэд урьдаар баруун ба
хойд уулсын орой ба энгэрээр гэрэл тусаад, (дараагаар) ємнєх их талд туяа
нийтлэн шарлав.
Yvнд Цогт хvv нэг зэрэг бахдаад, их л баясгалантай байдлаар гялбалзан, уурга тулж мордон, адууныхаа дэргэд хvрвэл, олон адуу нь нэгэнт ханаад, шилгээх нь шилгээж, хєрвєх нь хєрвєєж, шарвах нь шарваж зарим нь эвшээн, зарим нь янцгаан, зарим нь годгонон энд тэнд хэвтэж, хол ойр зогсож, нааш цааш явж байна. Энэтээ тэнтээ хажуугаар нь эргэлдэн шогшиж, хэдэнтээ хашхирмагц адуу бvгдээрээ хєдлєн хурав. Тvvнээс Цогт хvv олны дотроос нэг сонгодог морио уургалан барьж, манааны морио юvлээд, адуугаа туусаар нэг бvрдийн дэргэд очив. Адуугаа усанд оруулаад, унасан морио услахын хамт хєвєєнд нь явган сууж, хvйтэн усаар нvvр гараа угаагаад арчилгvй салхинд хатаан мордож, адуугаа бvрдийн хєвєє зvлгийн дээгvvр аятайхан бэлчээгээд, тэндээс алиа саарлыг уянгалан дуулж хатируулсаар, гэрийн дэргэд хvрч ирэв. Айлын хvмvvс сая босоцгоож, гэр бvр галлан, утаа оргиулж байна. Тvvний эцэг Дэлгэр євгєн эртлэн босоод, хаяагаараа нуруугаа vvрэн алхалж явах бєгєєд дун буурал болсон vс нь єглєєний хяруутай хослон зэрэглэнэ. Цогт хvv уяан дээрээ очиж, мориноосоо буугаад эцгийн ойр очмогц эцэг нь, « За хvv адуугаа сайн манав уу ?». Хvv: «Сайн маналаа. Та энэ єглєє юунд ийм эрт босов?» Эцэг: «Авын мэдээ ирээд, би чинь чамайгаа хvлээн хvлээн байна. Бушуу орж цайгаа уу»гэмэгц, хvvгийн нvд нь сэргэж, бахтай сэтгэл тєрєн, эцгийн хамт гэртээ орвол, эх нь цайгаа буцалгаад, самран сvлж байна. Эцэг зvvн хойно, хvv баруун талд тус тус сууцгаасны хойно, хvv «Авлах гэнээ, юутай сайн бэ. хэзээ болох вэ?». Эцэг: «Єчигдєр орой ахмадынхаас Даян гуай ирж, одоо зургаа хоноод 15-нд авлахаар хэлэлцэж явав. Энэ ав болбол онц ихээхэн ав болох бєгєєд нийт гурван нутгийн ардууд нийлж Жавхлант Хайрханыг арлан,Баян хангайг євєрлєж, Ширээтийн шилийг хярлан Цайдамын хоолойг хажуулж, Хvрэлийн талыг тойрон авлах тул, гайгvй их ав болно. Сайн морьдоо барьж уявал зохино».Хvv нь: «Тэгвэл vнэхээрийн их сайхан ав болох юм байж, ямар морьдоо баривал сайн бэ?» Эцэг: «Надад хурц халтарыг барь. Чи єєрєє ялгуун хараа барих буюу єєрєє мэд. Тvvнээс гадна адуучин ба хvvхдvvд хэн хэн явалцах ба ямар морь унацгаахыг тvvгээрээ мэдэлц» Хvv: «Тэгвэл эртхэн явж барилан уяя» гээд цайгаа ууж базаасны дараа, эцэг ба хvv хоёулаа адуучин ба багачуудаас хэд хэдийг дагуулан зэрэгцэн хатируулсаар адуун дээр хvрч очив. Энэ vед Цогт хvv олон морьдыг уургалан барилах нь бахтай, авьяастай, шаламгай. Єєд ба уруугvй хєєж, зєв ба буруунгvй шургуулан барихыг vзсэн хvн бvхэн гайхна.. Тєгсєєгvй 1934 |
ШУВУУН СААРАЛ
(бяцхан үлгэр)
1
Хөндий талын зэрэглээ мяралзан жирвэгнэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дотор сүүмэлзэх нь холоос үзэх нүднээ яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл. Хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал. Ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. 2 Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсийг нь хусаад, тамхи татан байх бөгөөд ташаа нь тэвхийж хавирганы яс нь зурайсан ялгуун саарал морь нь тогтож ядан, гуа сайхан дөрвөн хөлөөр ээлжлэн газар цавчилж, уран сайхан толгойгоо ийш тийш сэжих нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдмаар. Хоёр чихээ солбилзуулан, хааяа нэг шилгээж, эзнийхээ сэтгэлийг баясгана. 3 Энэ үе удаа дараа хүрч ирсэн хүмүүс түүнийг гайхан магтах бөгөөд шувуун саарал хэмээн нэрийдэн, Сүрэнхүүгээс шалж, өдий төдий залуу тарган морины үнэ хаялцана. Сүрэнхүү морины толгойг илбэж худалдахгүй гэнэ. Цугаар нэг зэрэг шувуун саарлын тухай яриа бололцоод, оройн шар наранд зүг зүг, гэр гэртээ хоёр гурваар нийлэлдэн, ярилцан, исгэрэлдэн одоцгоов. 4 Үүрийн хаяа гэгээрэхэд, хөмсөг мэт сар далд ороогүй, дэргэдүүр намрын хяруу гилтгэнэж, тэртээ уулын орой эрвийн сэрвийн үзэгдэнэ. Гэтэл Сүрэнхүү гэрээс гарч, морио барьж эмээллэн мордоод зүүн зүг одов. 5 Өглөөний нар гарахад, нэгэнт хэд хэдэн уул, голыг өнгөрчээ. Сүрэнхүү хөндлөн сууж, холхи газрыг зорин, энэ үдэш нэг юманд яарна. Шувуун саарал нь хазаар даран, хоногийн газрыг өдөрт хүрэхээр тэмүүлэн хатирна. 6 Явах зам мэлцийм цэлгэр, сайхан намрын үес тул, өвсний толгой найгана. Өмнө биеэр хэрэн давхих гөрөөс уг ёсоор цэнгэлдээд, долгион мэтээр өнгөрнө.Шувуун саарал морь нь Сүрэнхүүгийн унаа-аа, сүүмэн сүүмэн харагдах нь Сүнжидмаагийн нутаг аа. 7 Харь хошууны нутаг ороход урьд үзэгдээгүй уул, ус бас ч сонин . Үүгээр түүгээр адуу мал зөндөө бэлчээд, үе үе тохиолдох айлын зэл дээр бариатай гүүнүүд янцгааж, айраг найрын цаг мэдэгдэвч дайран орж зугаацах чөлөө хаана. 8 Сүрэнхүү үүнд сонирхох нь бага, түүнд шамдах нь их тул чиглэсэн зүг шунаж давхин өнгөрөх бөгөөд шувуун саарал, үдэш болтол өглөөний хэвээр хатирсаар, нарийн сайхан дөрвөн хөл нь уул ухаагийн тоосыг бутруулсаар, ойр зэргэлдээ суусан нутгийн айлын хөгшид залуус түүний барааг харж гайхна. Ийм сайхан морь унасан хүн хаашаа одно хэмээн цөм ширтсээр хоцорно. 9 Хурдлан давхих нь нэн их, хараахан нэг зуур эргэцүүлэхийн зуур далд орон, сураггүй болжээ. Түүнээс тэр хошууны нутгийн дунд орохын хамт Сүрэнхүүгийн сэтгэл их л бахтай болж, Сүнжидмаагийн гэр ойртсон хэмээн баярлах боловч хуучин сар орой мандах тул, холхи замын чигийг олж ядна. 10 Цагаан гэгээ нэгэнт замхарч, үдшийн байдал бас ч хожимдсон, явах замыг гагцхүү шувуун саарал удирдаж, тэртээ уулыг зөвхөн Сүрэнхүү ширтэн авч, гагцхүү хэдэн од энд тэнд сүүмэлзэж, нөхөр болон. Энэ үе Сүрэнхүү зорьсон газар чухам хаана бүхийг лавлан эргэцүүлэхийн зуур өмнө хажуугийн этгээдэд гэрийн оч гялалзав. 11 Сүрэнхүү түүнийг үзэн баясаж шууд давхин одох замд торох юмгүй, шувуун саарлын туурайнаас байн байн гал бадарна. Удалгүй нэг бөглүү газарт хоёр гурван гэрийн хаяанд нохой хуцуулан хүрэхийн сацуу мөнхүү гэрээс хүн гарч нохойгоо дуудна. 12 Сүрэнхүү зорьсон газар хүрэв үү, ядавч айл аймгийн хүнтэй учрав уу хэмээн сэтгэж жолоогоо харанхуйн дунд татан баруун гэрийн хаяанаа зогсоход нэг эмгэн, нэг бүсгүй, нэг хар хүн гэрийн гадаа зогсож байх агаад эмгэн нохойг хорихын зуур хар хүн нэг зэрэг ажиглаад хүүхнийг нудран гэрт оров. Үүний учрыг хэн ч үл мэднэ. 13 Сүрэнхүү чавганцаас Сүнжидмаагийнх хаана вэ хэмээн асуувал чавганц «Аа-а би сайн мэдэхгүй хүүхдээс асууя» хэмээн озж гэдрэг гарч ирээд «А эндээс холгүй, гэвч ойр бус, бас ч шөнө харанхуй болсон тул морь бие алжаасан аваас манайд хоноод өглөө эрт мордвол дээргүй юу, хэрэв одоо явъя гэвэл авгай чинь авгай зааж өгье» хэмээхэд Сүрэнхүү яарах тул «Морь бас ч хөлрөөгүй. Нас мөн ч залуу, авгай зааж өгнө үү» хэмээнэ. XIV Чавганц «А-хүү минь энэхүү зүүн өмнө бүрэлзэж харагдагч нурууг даваад нэг хоолойг уруудан нэлээд явмагц нэг нуур тохиолдоно. Түүний орчим бяцхан шавар бүхий тул болгоомжлон явах хэрэгтэй. Гэвч тэр үе сар гарах биз. Түүнээс цааш нэг тойроод баруун өмнө зүг хандвал нохойн дуу сонсдоно. Тэр чинь Сүнжидмаагийнх эс байвч хуруугаар зааж өгөх саахалтанд хүрнэ» хэмээн дахин давтан тодорхойлон хэлж сайнаар зааж өгсөнд Сүрэнхүү талархаж даруй морь ташуурдан одов. XV Сүрэнхүү шувуун саарал хоёр хоногийн газрыг өдөрт хүрэхийг их л чармайсан. Хараахан ойртон очиход хүний сэтгэл нэн бахтай. Морины хөл улам хөнгөн болжээ. Чавганцын заасан зам үнэхээр зураг адил тодорхой. Удалгүй нохойн дууг сонсож гурван гэрийн хаяанд хүрэв.Нохой хорь хэмээн дуудахад айлын хүмүүс цугаар унтсан тул нэлээд удсаны хойно гэрийн дотроос «хэн бэ» хэмээн хашхирав. Сүрэнхүү «Сүнжидмаагийнх энэ хавьд бий гэсэн нь хаана байна» гэхэд гэр дотроос нэг бүдүүн дуутай хүн «Юу гэнэ ээ та хаанаас явна вэ танд хэн зам зааж өгөв» гэнэ. Сүрэнхүү «Би баруунтайгаас явна. Энэ баруун хойно нэлээн хол нэг хөндийд байх хоёр гэрээс зам зааж өгөв. Энэ хүрвээс Сүнжидмаагийн хаяанд хүрнэ гэснээр ирэв» хэмээхийн зуур нэг үе гэрийн дотор шивэр авир болж бяцхан түжигнэснээ хойно хар хүн нөмгөн гарч ирэв. XVI Хар хүн дээгүүр доогуур харж «Хаана очих вэ? Хэн зааж өгөв» хэмээн бас лавлан асууна. Сүрэнхүү морин дээр суусаар дахин учрыг хэлсэнд хар хүн сая учрыг мэдэн талархаж, «Ээ хүү минь мөн мөн зөв зөв» хэмээгээд «Еэ харла хүү минь Сүнжидмаагийнх саяхан хүртэл манайхтай саахалт шахуу байснаа нүүгээд явсан» гэхэд Сүрэнхүү нэг зэрэг баярласнаа цөхөрч «Хаашаа нүүсэн бэ? Хол уу? ойр уу? хэмээхэд хар хүн гасалж «Би чухам нүүсэн зүг чигийг мэдэхгүй эндээс лав хагас өртөө шахмаас наашгүй. Өдий орой болсон хойно....» 1934 он
ХӨГШИН ХҮНИЙ ӨГҮҮЛЭЛ
Улаанбаатар хотод чухам хэрд
болохыг мэдэхгүй тавдугаар хороонд гэнэ. Нэг уудам бөгөөд зүгээр бус банзан
хашаа байна. Бас будгаар буджээ. Дотор нь олон урт цагаан байшин үзэгдэнэ.
Заримын цонхон дээр сайхан цэцэг навч тарьжээ.
-Энэ ямар газар вэ? гэж үүдэн дэх хүнээс асуувал -Эрүүлийг хамгаалах газар гэнэ. -Яадаг газар вэ? гэвэл -Өвчтэй хүнийг эдгээдэг газар гэнэ. -Яаж эдгээдэг газар вэ гэвэл -Эмнээд эдгээдэг газар гэнэ. -Би ханиад хүрээд, ганц муу хадагтай эм залах гэж яваа юмсан, юу баривал зохих вэ? гэвэл -Хадаг байтугай, самбай ч хэрэггүй, зүгээр эдгээж өгдөг газар гэнэ. -Тэгвэл орж , эм залж болох уу? гэвэл -Болохгүй яах вэ? гэнэ -Ийм газрыг чинь ямар буянтай хүн байгуулсан юм бэ? гэвэл Буянтай хүн ч бус, өршөөлтэй засаг чинь байгуулсан юм гэнэ.
МЭС ЗАСАЛЫН ТАСАГ
Өргөн цэлгэр гэгээвчийн шилэнд,
үзэсгэлэнт нарны туяа туссан нь алтан утас татаж, ёслолыг гүйцэтгэсэн адил
бөгөөд шилэн халхавчтай мэс заслын нарийн хэрэгслүүдэд туссан гэрлийн наадах
нь гялбас гялбас хэмээн нүдэнд тааламжтай. Үүнийг үзсэн хүн эрхбиш нэгэн
бодлого төрөх бөгөөд миний бодлогод:
Хутга сэлэм, хурц мэс хэмээгч Хүний амийг таслах багаж хэмээн санагдана. Гэтэл хүний амийг авагч аюулт өвчнийг анагаах ариун арга энэ ажээ. Тийнхүү эргэн тойрон үзвэл, тасалгааны дотор гялбах нь түмэн зүйл солонго татна. Ийм нэгэн цэвэр гоёмсог газар сэрүүн амьсгалах ба нааш цааш явах хэмээгч дур зоргоор болохгүй үнэхээр гайхамшигтай. Энэ сайхан, тэр сониныг үзсээр байтал, доктор эмч нар: «Хүний гэдсийг огтлох хагалах мэс заслыг үйлдэнэ» хэмээн ярилцахад чухам юу болдгийг үзэхээр шийдэж хүлээн байтал, мянган зүйл үл танигдах юмсыг бэлтгэн, түмэн зүйл үл ухагдах үгсийг хэлэлцсээр агаад, лам Санж хэмээх дөчөөд насны хэр, өвчинд нэлээн зүдэрсэн цагаан шаргал царайтай, яслаг шанаатай нэгэн хүнийг оруулан ирээд, нэгэн өндөрлөг ор адил гайхамшигт бүтээлэгтэй юм дээр хэвтүүлэв. Тийм зүйлийг урьд хожид үзээгүй тул, хэзээ хагалах огтлох бол хэмээхэд бүх биеэр хүйтэн хөлс асгарахад, аргацаан харж байвал, өнөөх өвчтэй хүний шаргал цагаан нүүр нь дун цагаан болж, үг хэлэхийн сөгөөгүй, дэмий л хоёр нүдээ эргэлдүүлэн эн тэрийг ширтэнэ. Удсангүй нүдээ анин, ухаангүй хэвтэхийг үзвэл хэдийн нас барсан мэт бөгөөд хэдэн доктор зэрэг зэргээр цаг харж ажилласаар, хэмжээтэй цагтаа дахин сэхээж, амьд хүн босгохыг ажиглавал, шинжлэх ухааны эмнэлэг хэмээгч үнэхээр гайхамшигтайяа хэмээн дотор бодогдоно. Гэтэл доктороос энэхүү хүнийг долоо хоног болоод явж болно хэмээн урьдаас мэдэж, үнэнийг илтгэх нь үнэхээр ертөнцөд хосгүй баясгалан мэт санагдав.
АУГАА ХҮЧТЭН
Нэг өглөө эмгэн Долгор гэрийн
хогийг цэвэрлээд гарч одов. Гэрийн дотор тоос бужигнах нь зузаан үүл мэт
үзэгдэнэ. Энэ зуур агаарын хийгээс нүдэнд үл үзэгдэх нэг чухаг нөхөр бууж,
улаан будагтай авдрын өнцөг дээр толгойгоо түшиж, санаа алдан зовлонт
байдлаар гасална.
Үүний биеийн байдлыг энгийн нүдээр үзэх хэмээгч маш бэрх бөгөөд гагцхүү томруулдаг шилээр үзэж болно. Хэдийгээр ийм өчүүхэн бага боловч, хүч маш үлэмж тул даруй аугаа хүчтэй хэмээн нэрлэж болно. Төдөлгүй бас нэг өөр маягийн нөхөр агаараас бууж ирээд, түүний дэргэд сууж : -За эрхэм хүндэт нөхөр ярны хорхой энд ямар учраас ийнхүү уйтгарлан сууна хэмээн лавлаж мэндийг мэдэлцсэний дараад : -Эрхэм нөхөр хүйтний хорхой тантай учирсандаа түмэнтээ баярлана. Миний ийнхүү зовох нь миний хувийн хэрэг бус бөгөөд бүгдийн төлөөнөө болно. Үүнээс урьд арав гаруй жилийн өмнө бид хичнээн жаргалтай байсан билээ. Түүнийг эрхэм хүндэт нөхөр арай умартаагүй буйзаа. Би болбол ямар ч хүний бие махбодыг доромжлон сүйтгэж,адагт хамаргүй ч болгодог чадалтай байсан билээ. Гэтэл сүүлийн үед шинжлэх ухааны эмнэлэг дэлгэрч, хэцүү хүмүүс буй болж, бидний тэрхүү танхай байдлыг халж, хамар нармайд хүрэх ч байтугай, харин орох газар олдохгүй, зовлонгийн далайд унагааж, өдөр ирэх тутам турж, зүдрэн зовж, гунихран сэтгэлд тавгүй болжээ. Хүйтний хорхой гэдэлзэж годолзон: Үнэхээр тийм. Таны хэлэгч маш үнэн хэмээн батална. Гэтэл дахин гуравдугаар нөхөр сэм хүрч ирээд, тэдгээрийн хажууд суугаад, ярны хорхой: Таны алдар нэр хэн гэгч вэ? Хаанаас ирэв хэмээхэд Миний сахилын сайн алдар халуун хижгийн хорхой гэгч бөгөөд олонд хүндлэгдсэн онц гавьяа нь занал зүхэл болно. Тийм боловч ойрын хэдэн жилд олз ашиг бага болжээ. Тиймийн тулд миний дотор үргэлж зовуурьтай болсон болой. Урьд хэдэн жилийн өмнө намайг хүн амьтан мэдэхгүйд эрх дураар энэ тэрийг шалгадаг байсан бөгөөд эдүгээ харин шинэ ёс, шинэ эмнэлэг гарснаас хойш шинжилдэг багажаар миний асар хүчийг алтан амийг олж судлаад аюулт эм тарилгыг урьдчилан хийсээр, эдүгээ сайн завшааныг минь нэгмөсөн алдагдуулжээ, хэмээхэд ярны хорхой толгойгоо сэгсэрч: Энэ явдал нэгэнт ийм болсон тул аргыг сүвэгчилж аль газар учрахыг санаачилбал зүйтэй санагдана. Хэмээн нэлээд учрыг мэдсэн мэт инээмсэглэхэд, хижгийн хорхой Хоёр гурван жилийн өмнө аваас горьдолтой байсан билээ. Эдүгээ хүн бүр өөрсдөө тариулдаг болсон тул, хэрхэх ч аргагүй болжээ. Хэмээгээд цааш ярих хэмээтэл хүйтний хорхой яаран өгүүлрүүн: За нөхөд өө, би энд удаан тэсэх аргагүй болов. Над чийг нойт хэрэгтэй тул, энд үнэхээр хуурай, амь алдахад болзошгүй бөгөөд эртхэн нэг тийш очъё хэмээхэд гэв гэнэт гэрийн үүд нээгдэх сацуу өчүүхэн салхи үлээхгүй манай аугаа хүчтэн хязгаарлашгүй их салхи шуурга мэт болж хэдийнээ үлээн тооноор үлджүхүй. 1935 он
ГАЛЗУУ ӨВЧИН
Хүн хэмээн маш нарийнаар бүтсэн
эрдэнийн цогцос тул, түүний эрхэм тунгалаг мэдрэлийн шижим гэмтвэл, солио
галзуугийн аюулт гамшиг амсах болно.
Хатуу ширүүн халдварт өвчин, яр хүйтэн зэргийн өчүүхэн нян тоо томшгүй олноор хуралдаж, хүний биеийг сүйтгэхдээ зөвхөн мах цусыг сүйтгэх мянган зүгт салбарласан гайхамшигт мэргэн мэдрэлийн судас хийгээд оюун ухааны төв саруул сайхан уураг тархийг хүртэл сандраан гэмтээж, сайн хүн, сайхан хүнийг боловч ертөнцөөс хагацаан, уйлах, гаслах бахирах, дуулах, хараах , ерөөх, таталдах, ёолох түмэн бэрх зовлонд унагаана. 1935 он |
АЮУЛТ БАЙЛДААН
Хуарын хамар хэмээх газар гурван зуун жаран таван хоног турш хоёр их хүчтэний байлдаан болж, газрын хөрс өндөр намыг хавтгай болгон, ганга гуу, харанхуй хавцал болгон эвдэв. Энэхүү байлдааны нэг этгээд нь, хүний цуснаа оршигч цагаан бөөм хэмээх хүний биеийг хамгаалагч аугаа хүчит цэргүүд бөгөөд нөгөө дайсан этгээд нь яр хэмээх гамшигт өвчний нян ажгуу.Ийнхүү Хуарын хамар хэмээх газар нэг жил турш байлдсаар, цусан далайн урсгаж, газар дэлхийг сүйтгэн, хөрсийг цөмлөөд, үлдсэн нь гагцхүү хоёр этгээдийн цуст байлдааны хүүр-идээ бээр болон, ясан уулыг босгожээ. Энэхүү байлдаанаас эдгээр хоёр их хүчтэнд юу үлдэж, ямар ашгийг олов хэмээвээс, Хуарын хамар өндөр сайхан уулыг хавтгай хар тал болгож, хайран биесээ сүйтгэн,нэг жилийн аюулт байлдааныг өнгөрүүлжээ.
Өгүүлэх нь: Хүний цусны дотор орших цагаан дүгрэгийг грек хэлээр лейкоцит хэмээх бөгөөд ямар нэгэн өвчин тохилдоход түүний нян хорхой хүний цусанд орж үржин, биеийг өвчлүүлэн хорлодог тул, тэрхүү цусны цагаан дүгрэг, түүнийг үзмэгц жишээлбэл:
айлын хотонд чоно ороход гэрийн нохой өмнөөс нь эсэргүүцэн тэмцдэгтэй адил, өвчний нян хорхойтой тулалдан байлдана.
Аливаа хүний биеийн махбод нь чийрэг болоод, цусны цагаан дүгрэг нь баялаг чадалтай аваас, өвчний хорхой дийлэгдэн юу ч үйлдэж чадахгүй сөнөнө. Цусны нэг хэсэг цагаан дүгрэг ямар нэг өвчний нян хорхойтой учирвал, бүхий л цусан дахь бусад нөхдөдөө зарлан, дуудах бөгөөд хүчин хавсран яр хорхойтой тулалцдаг буй. Энэ нь улсын ард бүхнээр хүчин хавсран гадаадын дайсныг дардгаас юун өөр аж. Хэрвээ өвчний нян хорхой дийлж, хүний биеийн дотор газар эзэлбэл, даруй тэр хүнийг өвчлүүлэн чадна. Иймийн тул цагаан бурхан зэрэг ямар нэг өвчинд урьдаас хамгаалж, тарилга хийдэг нь тэрхүү өвчний нян хорхойг аваад, шинжлэх ухааны аргаар хүчийг нь муутгаад, цусны цагаан дүгрэгт дийлэхүйеэ хялбар болгон, хүний цусанд хийхэд тэр хүчингүй учир, цусны цагаан дүгрэгт хялбар дийлэгдэх тул, түүний цусны цагаан дүгрэг тэр зүйлийн нян хорхог дарах аргыг сурч аваад хожим мөнхүү өвчнийг (өвчний) жинхэнэ хүчтэй хорхой ирвэл даруй сөнөөн дардаг амуй. Тариулснаар тэрхүү өвчин халдахгүй болдгийн учир энэ ажгуу. Ямар нэг өвчнөөс урьдаас (сэргийлэн) тариулбал зохино.
1935 он
ХОЖИМДСОН ГЭМШИЛ
Нас залуу, үс хар, шүд цагаан, царай тунгалаг нэгэн охин, түмэн жилийн шавар хэрмийн дотор түүний сүүдэрт монгол нэрийг сольж, өдрийг нойрсон өнгөрүүлж, үдшийг цэнгэн жаргасаар, ертөнцөд хосгүй гоёмсог алдар цэцэг хэмээхийг хүлээжээ.Өдрийн өнгөрөх, байгалийн хувьсал түргэн тул, хэдийнээ хорин таван нас хүрчээ. Боловсон ёсонд болбол залуу насны үе мөн бөгөөд энэхүү охины байдлыг үзвэл, залуу цагийн цог нь хэдийнээ буурчээ.
Ойрноос нуруу бөөр өвдөх ба энд тэнд гүвдрүү гарах болсон нь тунгалаг царайнд нь тодхон бөгөөд дүгрэг сорви тогтсон тул, оо будгаар халхлахад хэцүү учир, түүнд баахан гутах боловч, нэгэнт дассан байдлаас ангижирч чадахгүй бөгөөд бас ч тийм сэтгэл үл төрнө.
Нэг сайхан өдөр, нарны илч халуун бөгөөд хэд хоног бороо орсонгүй тул, бүгчимхэн ажгуу.
Гэтэл хашааны хаалга нээгдэхийн дохио том хонх дуугарахад үзвэл, эмгэн Намгар, лам багшийн хамт орж (ирж) яваа үзэгдэхэд, нэг удаа бишрэлтэй наминчилж, барьцанд юу өгөхөө бодно.
Шаварчин Лийгийн гар сул тул, түүнийг ирвэл, мөнгө нэхэхийг хүснэ.
Багш лам орж ирээд, судас барьж эрхи татаад «Гэмгүй бага бузар байна» хэмээгээд өврөөсөө солиулан хүртэх эм тан хайрлав. Тийнхүү «Бага сага уншлага хэрэгтэй» хэмээгчийг сануулаад явах хэмээтэл, багшийн барьцанд, байсан ганц тавтын цаасыг барив. Жилийн дөрвөн улирал хэмээгч юутай сайхнаар ээлжилнэ. Нэг жилийн турш гэрээс гарахгүй хэмээгч юутай уйтгартай зовлон бэ? Шаварчин Лий үзэгдэхгүй болсоор, нэг жил болсны хойно, арай нэг орж ирэхэд танигдахын эрхгүй болсон шархтай нүүрийн дундаас яралзсан цагаан шүд гаргаж, янчаан хэмээхэд иргэн Лий санаа алдан, мөнгөгүй хэмээн урьдын байдлыг мартжээ.
Гагцхүү пионер Дорж бага сургуулийн шавь бөгөөд, эдний танил тул сургуулийн чөлөө цаг тул (цагт) ээжийн хүслээр хөөрхий охиныг эргэхээр ирсэн тул, нэлээд сууж байгаад «Өвчин хэмээгч бас хэцүү нэгэн зүйл, үүний дотор яр өвчин болбол нэн бэрх өвчин, үүнийг гагцхүү шинжлэх ухааны эмнэлэг амархан анагааж чадна» хэмээхэд иргэн «Лий Ай, тэр үнэн биш үү, би энэ жил эрүүлийг хамгаалах газар хэвтсэн байна. Хэдэн тарьсан амархан эдгэсэн (байна)» хэмээн хэдэн дутуу хагас монгол үг хэлэхэд,хүүхний дотор, хөгшин залуу хүн бүрийн үг үнэн бодогдож, эрүүлийг хамгаалах газар очихоор шийдэв.
Чухам очих хэмээгч зовлонтой боловч, нэгэнт өвчин хүрсэн учир арга буюу тэр даруй иргэн Лийгээр тэрэг авчруулан хүрч очвол уул өвчнийг хурдан эдгэх (эдгээх) хэмээн хугацаа дурдах боловч, самууны ажлыг буруушаах нь нүүр хийх газар үл олдох бөгөөд харин эргэцүүлэн бодвол, гэмшил нь хожимджээ.
1935 он
ДАЛДЫГ ҮЗЭГЧ
Алсын харанхуйгаас мөргөлийн бишгүүр сонсдож байх бөгөөд өвчтэй эмэг эх орон дээр хэвтэж, гэрийн зүүн мухарт ёолно.Багш лам хоймор сууж, ном уншина. Хоёр охин эхийн дэргэд уйлан гаслан, зовлонгийн мананд төөрнө.
Эдүгээ биднийг зүдгүүрээс аврах бурхан хаана буй бол хэмээн дэмий мөрөөдөн нулимсан хэлхээг цувруулна . Арга буюу эцсийн шийдвэрийг хүсэхэд, айлын залуу хар хүү докторт очих хүслийг гаргахад тэр ёсоор болж очиход, даруйхнаа нэг тасалгаанд оруулан, цэвэр цагаан бүтээлэгтэй орон дээр хэвтүүлэхэд, удтал бие угаалгасангүй хүн тул, тэр тасалгааны тунгалаг гэрэлтсэн цахилгаан гэрлийн туяанд цагаан бүтээлгээс тодхон ялгарч үзэгдэнэ.
Төдөлгүй цагаан хувцас өмссөн доктор, гэрлийн товчийг мушгин харанхуй болгомогц, хүчтэй гэрэл мөнөөх эмгэний цээжинд тусаж, цээжний доторх уушиг, зүрх эрхтнийг ил үзсэн мэт тодруулахыг ажиглавал, зүрхний хөдөлж, сунаж агших, их бага болох нь үзэгдэнэ. Удалгүй дахин гэрлээ ноцоож энэ өвчнийг одоо сувилахад тийм хүнд бус, гагцхүү удтал нааш ирсэнгүй нь арай хожимджээ. Гэвч би эдгэрүүлж өгье хэмээн докторыг өгүүлэхэд, түүний эрүүний доорх сахал нь хөдөлнө.
Хоёр охин ихэд баярлан,урьдын байдлыг санах бөгөөд чухам энд үзсэн бүгдийг эргэцүүлбэл, урьдын байдал нь инээдэм болох мэт боловч, бас одоо эдгэрснийг үзээгүй тул, сэтгэлд хангалтгүй, харин баярын царайд гайхсан мэт зурвас зурвас цагаан туяа татна.
Тийнхүү нэгэн үдшийг тэнд өнгөрүүлэн, дараагийн өдрийг хүлээсээр, хэд хэдэн хоног болоход, заримдаа баясан, заримдаа зовинуулан нэлээд олон хоног болсны хойно, гэнэт нэг өдөр эмгэний бие улам муудаж, амьсгал авч ядан, нүдээ цагаанаар эргэлдүүлэхэд, хоёр охин зэрэг зэрэг уйлан, дуу гарахгүй болмогц хэдийнээ хэд хэдэн доктор ирээд, харилцан зөвлөлдөж байсаар, нэг ч хүн үлдээлгүй бүгд хүмүүсийг тасалгаанаас гаргаж, гагцхүү доктор үлдээд эмнэж эхэлсэн бөгөөд энэ зуур хүн бүрийн сэтгэл хөдлөн, юу ч үл бодно. Гагцхүү хөөрхий хоёр охин өнчирсөн ангирын зулзага адил хослуулан уйлна.
Гэтэл үүнд нээгдэж, доктор гарч ирээд, одоо зүгээр сайн болно хэмээн хэдхэн үг хэлээд сувилагчид орос хэлээр хэдэн үг хэлж дуусахад, хоёр охин зэргээр лавлавал, одоо гурав хоноод эдгэнэ гэв.
Энэ гурван үгийг хоёр охин сонсмогц, үнэхээр ертөнцөд хосгүй бурхан мэт доктор оо хэмээн түмэнтээ баярлан, нэг шөнөд турш хэлэлцэн, урьд үзээгүй сайхан сайхнаар унтжээ. Ийнхүү хэдэн хоногийн хойно эмгэн эрүүл болж, гэртээ ирээд зүрхэнд оршигч өчүүхэн нян хорт дайсныг уудлан үзсэн, далдыг үзэгч үнэхээр бурхан адил доктор аж. Бид хэдийгээр хөрөнгөө дуустал бурхан ном, буян өргөлд барьсан боловч амь гарах ч байтугай хэдийнээ дуусах байжээ хэмээн бас гараа наминчилна.
1935 он
ХҮН ХЭДЭН УДАА ҮХЭЖ БОЛОХ ВЭ?
«Би нэг үхэхээс хоёр үхэхгүй. Муу сайн золигууд аа!» хэмээн тослог дээлийн энгэрийг дэлгэж, хүрэвтэр цээжийг гаргасан нь хиртэй биен дээр урссан хөлсний мөр балраагүй бөгөөд суйлдаг сугалдаг нараар хүрээлүүлэн луйварч хүү нэлээд ихэмсэг сууна.Зуны халуун өдөр нэг шил монопольд биеийн халуун нэмэгдэж, үг олшрон, зүрх дэлсэх боловч, сайн эрчүүд гэж жишимгүй залгилна.
Бас ялаа хажууд нь нөхөрлөнө.
Нэг өдөр луйварч хүүгийн бие базаахгүй хоолонд дургүй, гэдэс нь өвдөөд тун ч хэрхэхийг мэдэхгүй байтал суйлдаг сугалдаг нар, арга сүвэгчилсээр , эцэст эрүүлийг хамгаалах газарт авч хүрвэл, доктор зохих тасалгаанд хэвтүүлэв.
Нэг долоо хоног тутам хоол ундыг тохируулан өгч байсаар нэг өдөр мэс заслын тасалгаанд оруулан хэвтүүлж, тав зургаан докторууд цагаан хувцас өмсөөд хүрээлэн зогсож, ам хамраа битүүлэн гялгар гялгар мэсүүдийг гялалзуулан, үнэхээр сэтгэшгүй, аймшигтай байдал үзэгдсэн бөгөөд мань хүү айхын ихээр айж, нүд эргэлдүүлэн хэвтэнэ. Хэдийнээ түүний мэдрэлийг алдуулан түр цагийн үхэлд оруулан, гэдсийг нь хагалан, мухар олгойг нь огтлон авав.
Төдөлгүй гэдсийг дахин оёж битүүлээд дуусмагц, тэр унтсан нойрноос сэрж, тунгалаг гэрэлтэй том шилүүдийг харж, ертөнцийн нарны гэрэлтэй шинэ танилцав.
1935 он
«ХЭЛХЭЭГҮЙ СУВД» ХЭМЭЭХ ТУУЖ
Өмнөд уулын оройд тунасан цагаан үүлнээХөгшид залуус цугаар бишрэн тахил өргөсөөр
Тэртээ давааны цасанд жирийн үзэгдэх замыг
Хол хэмээн залхуурна уу!
Хаврын цэцэг хэмээх нэгдүгээр өгүүлэл
Олон дуган сүмийн алтан ганжрын гялалзах гэрэл ирэх сүсэгтний зүрхийг нэвт сацарсаар, сая төрсөн нялхсын тасхийтэл уйлах дуунд хурсан олон сонор мунхран эзлэгдэж, хүн бүхэн сочино.
Нэг мянга есөн зуун нэг (Бадруулт төрийн 26 дугаар) он, машид арилсны 15 дугаар жарны үхэр жилийн цагаан сарын арван тавны өглөө Богд хан уулын дорнодоос, үүрийн туяа цайран тусахад эргэн тойрон олон уулын хяр хянгын цас мөсөн гилтгэнэхийн дунд бөөн бөөн уур савсан, Халхын бүлээн зүрх энд буй хэмээнэ.
Зүүн хойноос хүйтэн салхи сэр сэр үлээгээд, бүрэг бараг харанхуйн дунд Богдын хүрээний олон гудамжнаа чив чимээгүй, хатгамал хашааны үүд бүгд түгжээстэй, эсгий гэрийн өрх бүр бүтээлэгтэй. Удалгүй олон гэрийн хулангаас (яндан) хөх утаа оргилоод, уур цантай нийлэлдэн, хотын дээгүүр зузаан хар манан бүрхэхийн дунд хөгшид залуус өглөө босон гарч ирвэл, өөрчилсөн ба шинэдсэн зүйл огтгүй, хэв хэвээр байна.
Зүүн харцуулын баруун өмнө этгээдэд хэдийнээс байсан нэг хонин хашаатай бор гэрээс аргалын утаа баагиж, түүний дотор түг түг хийх уурын чимээ холхон сонсогдоно. Гэтэл мөнхүү гэрээс нэг хүүхэн боодолтой юм тэврэн гарч ирээд, хулгай хийсэн мэт байдлаар дөрвөн зүг эргэлдэн, хүний хөлийг харж, чимээ чагнан,баахан зогсоод нэг зэрэг сөхрөн алдаж мөнхүү юмыг нүүртээ ойртуулан ажиглах мэт болно.
Үзвэл тэр хүүхэн нас хорин дөрөв, тав орчим, царай тэгш боловч өнгө муутай, хуучин хөх даалимбан дээлийг өмсөөд, нарийхан хүрэн бүсийг бүсэлж, хэдэн үе дамжиж элэгдсэн төмөр түлхүүр уясан, өрөөсөн үзүүрийг нь хоёр, гурав мушгин хавчуулжээ. Хүрэн чичүү (чисчүү) гадартай үстэй лоовуузыг дорогш даран боож, саях боодолтой юмыг тэврээд, баруун зүгт баахан дургүй янзтай алхална. Хорооны захад гарахуйяа жихүүн салхи өмнөөс нь үлээж, сармай дээлийн хормойг нь гэдрэг хийсгэхэд, халцарсан зулбасган дотор нь гэрэл үзэхээс ичингүйрнэ. Өглөөний жаварт хүүхний хамаг бие нь зарайхын хажуугаар түүний шархадсан сэтгэл нь басхүү чинэрэн өвдөнө.
Янаглах, хайрлах хэмээгч амьтны шүтэн барилдсан сэтгэлд татагдаж, үе үе гэдрэг тэмүүлэвч, тогтох амьдрах хэмээгч орчлонгийн гамшигт ташуурт хөөгдөн, аргагүй урагш хэдэнтээ алхаж, байн байн зогсоно.
Бас цааш явна. Болжмор шувуу үүрээс гарч, хоосон агаарт дураар сүлжин жиргэлдээд, түүний өмнүүр, хойгуур дагалдан нисэвч жаргал зовлонг тайлбарлаж үл өгнө. Дэмий л түүний уяран мэлмэрэх сэтгэл өрнөж, амандаа ганцаар шивнэн урагш явав.
Тэндээс Сэлбэ голын нарийхан гүүрэнд хүрээд, банзан дээр өрөөсөн хөлөө тавимагц, гэнэт эгүүлэн авч, юм мартсан мэт болон гэдрэг буцаж, нэлээд яваад, бас зогсон эргэлдэж, ийш тийшээ харан, гайхсан байдлаар дороо сууж, нүдний цан нулимсыг арчиж, уруу харна. Гэтэл боодолтой юм нь дотроос хөдөлж, нялх хүүхдийн уйлах дуу гарахад түүнийг зүүн, баруун гар дээрээ ээлжлэн тавьж, нүүрээ нийлүүлэн аргадаж ядаад, эцэст хөхөө гаргаж хөхүүлэнгээ чичирсэн хоолойгоор бүүвэйлэх бөгөөд хүүхэд гэдрэг унтмагц хөхөө авч, оронд нь хонины сүүлийн хэсэг өөхийг хийгээд, нүүрийг нь мөн таглаж, нүдээ анин харан, харан анин юм бодож, баахан суугаад, гэнэт урт санаа алдан босож бас дахин баруун зүгт шуудаар урьдынхаасаа нэн хурдан алхлав. Ахин тэнд мөнхүү гүүрэнд хүрэхэд түүний банз нь хэдийгээр өмхөрч хуучирсан боловч, хүнд зовлонтон хэмээн өчүүхэн ч асран нахилзсангүй. Хүүхэн тэртээ гарч одов.
Цааш яван, зүүн хүрээний зүүн гол хүрд дээр хүрч очвол, хүрээ эргэх сүсэгтний эхний нэг, хоёр хүн амандаа маань мэгзэм уншин тойрон өнгөрч явна. Өглөөний нар өмнөд уулын зүүн мөрөн дээгүүр мандан гарч ирэхэд дуган, сүмийн алтан ганжрууд үзэсгэлэнтэйгээр гялалзаж, сэтгэлийг нь нэвт сацарна. Долгор ийш, тийшээ ажиглавал, нэг ч хүнгүй тул, тэдгээр хүрдний дунд чулуугаар бүтээсэн (хийсэн), цагаан дар эхийн дэргэд хүрч, хүүхдээ тэврэн зогсож нүдээ анин удаан залбираад, даруй хүүхдийнхээ нүүрийг хагас ил гаргаж, нэг үнсээд, мөнхүү бурхны тавцан түшүүлэн тавьж, өөрөө бурхнаас нэг адис аваад, хажуу тийш зайлан, хойд этгээдэд нэлээд алсалсан нэг битүү хүрдэнд орж, хүүхдийнхээ зүг хулгайгаар харж сууна. Хүн хажуугаар өнгөрвөл, мөргөлчин болон хүрдийг эргүүлнэ.
Эргэлдэх хүрдний зургаан талд бичсэн маанийн зургаан том гэгчийн алтан Ланз үсэг нарны гэрэлд дэс дэсээр гялалзан өнгөрөх тутам Долгорын сэтгэлд янз янзын юм бодогдоно. Орой дээр өлгөсөн хонхны дуу хангинан дуугарах бүр хүүхэд уруугаа байн байн харна. Үзвэл өглөөний жавар чихарч, хүрээ эргэгчид үргэлжлэн цуварч гар хүрд эргүүлсэн эхнэр, ханцуй тавьсан харцуул, эрих барьсан лам, таяг тулсан чавганц хэсэг хэсгээр явна.
Их төлөв бурхны дэргэд тавьсан хүүхдийг үл харан өнгөрнө. Зарим нь харавч, сэжиглэсэн мэт болон хялайн өнгөрнө. Зарим нь баахан харж зогсож байгаад одно. Гэтэл орчлонт ертөнцийг үл анхаарагч хүйтэн жаврын үзүүрт хүүхэд цохигдон, тас хийтэл бархиран уйлна. Долгор очъё гэвэл, зам явагчдаас нэгэнт буруулсан болой. Хүүхдийн уйлах нь улам хангинаж ээрэн хоолой нь хахир хахир хийхэд Долгорын зүрх шир шир хийж, тэр зүг тэмүүлнэ. Хүүхдийн дуу яруухнаар хол харвах тул, хажуугаар өнгөрөгч хүмүүс цөм сонсох бөгөөд эхнийх нь хөөрхийлөн хэлэлцэж өнгөрнө. Дараах нь шивнэлдэн ярилцаад явчихна. Нэг хүн авч үзээд, гэдрэг тавиад одов. Нөгөө хүн авъя гэснээ байгаад зайлав.
Түүнээс нэг харахад нэг хижээл эхнэр, нэг хар хүн хоёр даруй өрсөж аван нулимсыг нь арчин, нүүрийг нь илбэж, алчуураараа таглан авч одов. Үүнд Долгор нэгэн зэрэг баярлаж, нэгэн зэрэг гунихраад, хойноос нь дагаж, хаана очих, ямар айл аваачсан болохыг мэдье гэж явна. Яагаад баярлав гэвэл хүүхдээ өлбөрсөнгүй, эзэн олов. Хэрэв сайн айл
болбол охин минь сайн замыг
олохоос гадна, хожим танилцсаны хойно надад тус болох магадгүй гэж горьдоно.
Юун учир гунихрав гэвэл, хайртай үрээ харамсаж, үгээгүй ядууд хавчигдсандаа
гунихрна.
Тэндээс мөнөөх хүн явсаар, баруун хорооны Шожооны гудамжинд, урагш хандсан их бага хоёр улаан хаалганд оров. Долгор хашааны завсраар үзвэл, хойгуур нь хэдэн жан урт байшинтай, түүний өмнө хоёр цагаан гэр байна. Хар хүн хүүхдийг тэвэрсээр баруун талын том цагаан гэрт оров. Энэ ямар айл вэ гэвэл Тунгалагийн Дэжидийнх гэнэ. Тунгалаг гэгч болбол Дэжидийн эх, хэдийн нас нөгчжээ. Тэр, залуу цагтаа баруун аймгийн нэг ноёнд хатан болж явахад Тунгалаг хэмээх цол шагнагдсан учир хүн бүхэн түүнийг Тунгалаг хэмээн нэрлэсэн бөгөөд эдүгээ ч Дэжидийг Тунгалаг Дэжид гэнэ. Эднийх бол нэлээд хуучны айл боловч, хоёр гурван үед цөм бүсгүй хүнээр өрхийг толгойлуулан явжээ. Дэжид эдүгээ гучин зургаан настай, хэдэн нөхөр уламжилсан нь чухамхүү тогтож суусан ханьгүй. Өнөө Балган хиа лам хэмээх нэг хүн гэрт нь орж суусан ажээ. Дэжидээс бага насанд нь төрсөн охин Амгалан 19 настай, бас өргөж авсан охин 14 настай, түүнийг Цэрмаа гэнэ. Амгалан гал түлж, зуухан дээр халуун цайг жигнэжээ. Өглөө барьсан мөнгөн цөгцтэй зул нь бөхөөгүй бөгөөд Амгалан «Яасан хурдан ирэв» гэнэ. Үзвэл эх нь нэг боодолтой юмыг тэврэн байхыг Цэрмаа их л гайхан ширтэнэ. Эх Дэжид, Цэрмаа уруу нэг удаа хараад Амгалан тийш бас харж инээмсэглэнэ. Цэрмаа түүний учрыг олж ядан авай. Дэжид даруй зуухны дэргэд суугаад, хүүхдийн нүүрийн бүтээлгийг авч, наалдсан мөс, цангийг нь арчин Цэрмаа уруу харуулна. Цэрмаа их л гайхаж, «Юун хүүхэд вэ? Яах гэж авчирсан юм бэ?» гэж лавлахын сацуу Дэжид: «Бид хоёр өнөөдөр гэртээ суусаар байгаад ийм олз олов» гэхэд Цэрмаа хэрхэн олсон учрыг лавлахад Дэжид өгүүлрүүн: «Нэг хүүхэн олж авч, чамд хань болгоё гэж ижий, эгч хоёр чинь хэдийнээс хэлэлцэж байсан билээ. Балжирынх жаалаа хүнд өгөх гэнэ гэж сонсоод очвол, хүү болох учир хэрэггүй биз гэсэн. Хэрвээ авбал, нэлээд сүйтгэл гарах тул зогссон билээ». Гэтэл хүүхэд ээрч уйлан, хоёр хар нүдээ тормолзуулахад Цэрмаа түүнийг аван аргадаж, даруй өлгийнөөс нь гаргаж, хуурайлан цэвэрлээд, өвөр дээрээ тавьж байтал, гэнэт хормой дээр нь шээж орхисонд Цэрмаа сандран, газар тавьж, дээлээ базаад, аминдаа хөглөхөд Дэжид «Өлзийтэй юм болов. Магад чиний заяасан дүү чинь» гэнэ. Даруйд Дэжид, Амгалан, Цэрмаа нар хөл болж шаламгайлан давуу, шуувуу, хуучин, шинэ хувцасны зүйлийг цуглуулан, хүүхдийг боон түүний хуучин өлгий, зүйлийг гаргаж хаяад, хүүхдийг орон дээрээ тавьж, ээлжлэн эргэлдэнэ. Харилцан зөвлөлдөж, багш лам гуай Мишигийг залж авчраад, сан тавиулж угаал ариутгал ба тахил, тахилгыг гүйцэтгэн, Дариймаа хэмээх нэрийг олгуулав. Цас шуурганд бултайж байсан хаврын цэцэг хэчнээн хаврыг хэрхэн өнгөрүүлэхийг хэн эдүгээ мэднэ. Хаврын сүүл сарын эцэс, хараахан түмэн бодис дэлгэрэхийн үес, суурьшсан хашааны дотор хааяа нэг ногоо үзэгдэхийн цагт умард байшингийн зүүн талын тасалгаанаас нэг хүүхэн гарч, саравчны өмнө тавьсан цэцэгт ус шүршинэ. Нас хорь нэлээд өнгөрчээ. Үнэхээр идэр залуугийн үзэсгэлэн бөгөөд тунгалаг царай гялбалзана. Өмссөн нь цөм хятад янз. Өгүүлбэл: Шулуун, дурдан бошинз, бяцхан эрээн шаахай бөгөөд дотуур нь шуумгийг задгай тавьсан хар хөх торгон өмд үзэгдэнэ. Нүүрт бяцхан оо тавьж, хөмсгөө зассан нь даруй залуу эрчүүдийн зүрхийг эсгэх хурц илд сэлмийн адил хэмээвээс болно. Энэ хүүхэн бол урьд бага байхдаа Тунгалагийн Дэжидийн дунд хүүхэн Цэрмаа гэж байсан боловч эдүгээ Вангийн хорооны Ван шиан Юй гэж нэр гарчээ. Сая тавигдсан цэцгийн дээр цэвэр усны дусал унахад ундаассан ургамалд амьсгал орж, тэргүүнээ дээш өргөнө. Сая өсөж байгаа Дариймаа түүний хажууд ирж, эгчийн дэргэд зогсон, бяцхан хоёр хар нүдээ тормолзуулна. Түүний гэр дэх энэ завсар тэр жилийн хаврын эхэн сард нэг настай байсан Дариймаа арван дөрвөн насыг хүрч , 14 настай байсан Цэрмаа хорин найман нас хүрснийг хэн олж мэднэ. Хашаа доторх байдал цөм хуучин ёсоор бараг байсаар энэ айлын үүд өрх дэгжсэнээс бус, доройтсонгүй. Дэжид үс хэдийгээр цайсан боловч, ааль зан урьд хэвээр, ялангуяа арга ухаан хэнээс ч дутахгүй, гурван хүүхнээ санааны дураар захиран, сэтгэл амар сууж байгаа болой. Их хүүхэн Амгалан өнгө зүс төдий л онцгой бөгөөд өөрийн жинхэнэ төрсөн хүүхэн тул, аль аль болоод алсыг бодож, Буу гүн хэмээх залуу түшмэлтэй суулгажээ. Дунд хүүхэн Ван шиан юй гэх Цэрмаа бол өргөж авсан хүүхэн агаад өнгө зүс гуа сайханд хүсэх дурлах хатантнаас эхлэн сонирхон үзэхээр ирэх зочин хүртэл нэн олон тул, хэдийнээс тусгай нэг замаар оруулж, энэ тэр хүмүүүстэй нийлэлдүүлэн, авьяас аалийг нь тэр зэргээр удирдаж, олны хоолыг идэх хишигтэй охин хэмээж гагцхүү түүнд итгэн, цугаараа элбэг дэлбэгээр амьдрах бөлгөө. Гуравдугаар хүүхэн хүрдэн дээрээс олсон Дариймаа бол өнгө зүсээр хэтэрхий гэж хэдийнээ хашир эхнэр Дэжид ч өөрөө ажиглан магадласан бөгөөд эдүгээ 14 насанд нь үзэхэд хэн ч болов худал гэхгүй. Дэжид түүнийг дээр мэдсэн тул, өөрөө чармайж, ааль авьяасыг тухайлан боловсруулж, нэгэнт хүн болгосон Цэрмаад тушааж, Дариймааг арчлан хамгаалж, сайн сайхнаар өсгөх ба ааш занг эелдэг зөөлөн, ярих хэлэлцэх эерүү найрамдуу, дуу хөгжимд дадамгай мэргэн болгохыг урьдаас хичээснээр үл барам, басхүү Вангийн хороонд суух Ма минь Шисан гэх нэг цахраар бичиг ном заалгаж, сэцэн эрдэмтэй охин болгохыг энэхүү хэдэн жилийн дотор туйлын санаа чармайсан бөгөөд энэ завсар Дариймаа ааш зан, их бага хэн хэний өмнө ч болов, харин эдүгээг их, бага зочин гийчнийг орж ирэхэд ямар нэг хөгжмөөр тавтайяа зугаацуулж чадахаар үл барам, тэд нарын уйтгарыг сэргээн, сэтгэлийг хөдөлгөнө. Бичиг номыг сурч, эх ба эгчдээ хуучин үлгэр түүхийг өвлийн шөнийн уртад уншин сонирхуулах болжээ. Бас хүү бурхны судар номыг хүртэл сайн уншина. Тэгээд Дариймааг юуны тул, ийнхүү хүмүүжүүлэхийн учрыг дотно байдаг Цэрмаад урьд хэлсэн бөгөөд үүнд хөгшин над үхтэл өргүүлэх хоёр зам бий гэжээ. Юү гэвэл Дариймаа царай зүс үзэсгэлэнтэй болоод хөөрхөн болно. Энэ магад үзсээр мэдэгдэнэ. Гагцхүү хүрдэн дээрээс олсон золбин хүүхэд тул, зан авир ямар болохыг мэдэхгүй. Эртхэнээс уринаар (зөөлнөө) хүмүүжүүлэх хэрэгтэй. Ийнхүү өссөний хойно гэвэл, эрх биш түүнийг эрхэм дээд ноён хүний агь үр сонгон авна. Тэр цагт би амраар өтлөхөөр барам, нас бартал хүндлэгдэх бөгөөд үхэх цагт басхүү хүндэтгэн оршуулна. Дариймаагийн өнгө зүс, гуа, сургасан хүмүүжилд гогодолдон, үс цайтал сайхныг ханатал өмсөн, амттайг цадтал идэж магад болно. Энэ нь ганц над үл барам, улмаар үр хүүхэд Амгалан, Цэрмаа та хоёрт хүрнэ гэдэг, үүнийг Цэрмаа олонтаа сонссон бөгөөд дуугүй зөвшөөрөн хүлээн авч, Дариймааг тэрхүү заасан ёсоор эдүгээ хүртэл гарын дор хүмүүжүүлсэн билээ. Бас түүнд боддог өөр нэг зүйл бий ажгуу. Дариймаа нас арван дөрөв хүрээд, мөн бие махбод хэдийгээр бойжин чадаагүй боловч, өнгө зүсээр хүн бүхний өмнө эрхлэн жомболзох болсноор Цэрмаагийн гэрт ирдэг зочид гийчнээс эхлэн Цэрмаагийн удирдан учирсан ба Дэжидийн урьсан эрхэм дээд, их, бага хүмүүс сонирхох нь тун олон болсон бөгөөд түүний улмаас Дэжидийн хашаанд зорчиж ирэх эрхмүүд цөөнгүй. Үүнд Дариймаа, эх ба эгчийн нарийн сургаалаар өссөнөөс гадна, бичиг үсэг мэдэх болсны учир, зочдыг сайнаар хүндлэн зугаацуулж чадаад, басхүү дахин ирэх сэтгэлийг хөдөлгөн догдлуулах билээ. Энэ завсар тийнхүү олон зочин хүрч ирж байхад Дариймаа эдгээрийг чухамдаа дуртайгаар хүлээн авах нь үгүй агаад энэ нь өөрийн төрөлх авьяас болоод эгчийн сургаснаар тийнхүү бөгөөд гагцхүү эх Дэжидийн тааллыг үхтэл харгалзсан хэрэг ажээ. Найман сарын арван тавны өдөр Нанхиад улсын баярын өдөр Ван шиан юйн гэрт цугларан ирцгээнэ. II Шинэтгэл сарын гэрэл тусахуйяа Шинэ янаглалын сүүдэр илрэх нь лав Ширээн дээр тавьсан цэцэг Тасхийм хүйтэнд үл хөлдөх нь үнэн Алтан хундаганаас арзыг шимэхэд Үнэхээр сайхан болоод согтож ханашгүй Мөнгөн хундаганаас хорзыг балгаж, Мөн түүний амтыг үзэх ёстой Намрын шөнийн гүнд шинэтгэл сар сая цухуйж, ичимтгийгээр гилтгэнэнэ. Хашааны сүүдэр тогтсон цагаан хяруу түүний гэрэлд жирэв гялалзана. Шинэ барьсан том цагаан гэрийн яндагаар бөөн бөөн оч хаялна. Хөгшин залуу зочид, гийчид мөнхүү гэрт орж гарна. Тулганы дотор ил гал түлсэн нь гэрэл хурц, баруун хойно суусан жасааны ламын хөлс чийхарч, түүний өмнө тавьсан ууцны тос дусална. Бас олон лаа, дэнг энд тэнд тавьсан нь гэрийн доторх цөм тодорхой үзэгдэх бөгөөд цугаараа шинэ дээл, малгай өмсөж, үс зүсийг засацгаасан, гуалиг, цэвэрхэн хотын хүмүүс эргэн тойрон сууцгаасны өмнүүр идээ мах үргэлжилж, айраг архи мэлтэлзэнэ. Гэтэл баруун өмнөх хаяанаас яруу хоолой тас хийн «Үлэмжийн чанар»-ыг эхэлмэгц, зүүн өмнө хатавчинд суусан Дариймаагийн нүд хялавхийн, тэрхүү дуулагч залуун хүний нүүр дээр тусаж, Соном хадгийн хамт барьсан алтан хундагатай архины дээгүүр тэмүүлэн эргэлдэхэд хажуугаар нь суусан үеийн хүүхнүүд шивэр авир хийлцэн нудчин, хавчина. Дуулагч хүний хоолой хэдийгээр яруу уужим боловч, сэтгэл нь Дариймаагийн нүдэнд хэдийчинээ тээглэсэн тул, хоолой нь үе үе зангирч, дээр дор орон алдаж, хараахан дуусмагц, найрын хүмүүс бүгдээр тосон аван, түрж уянгалан баясалцаад, тус тусын өмнөх айргийг авч ууна. Тэндээс гэрийн эзэн Гонгор зайсан босож, санд мэнд баруун талаар суусан хүмүүсийг зочилж, хүндэлнэ. Түүний эхнэр Мядагмаа намьм самьж самбалзан, зүүн талаар суусан зочдыг дайлж хөгжүүлнэ. Мядагмаагийн хүүхэн Ханд, нас арван найман, царай махлаг, нүүрний өнгө тунгалаг цагаан, хөмсөг нарийхан, хацар гэрэлтэй, хоёр нүд хурц бөгөөд зэвүүн хотын хөөрхөн хүүхний тоонд орох бөгөөд ааш зан эелдэг зөөлөн, гэзгийг шинэ самнуулж, нарийхан сувдан даруулгаар шанхалж, басхүү хоёр чихэндээ урт сувдан ээмэг зүүжээ. Хүрэн хээтэй хар хөх үйтэн хуаран дээл дээр шар ногоон дурдан бүсийг өргөн ороож, хошоотой шонтгор гутлыг өмсжээ. Тэр өмнүүр суусан үеийн хүүхнүүд ба залуучуудыг шахаж шаардана. Мядагмаа болбол нас гуч гаруй, царай тольтой, толгойн хэрэглэл шармал, өтгөн цагаан сувд зүүж, халиун нударгатай хүрэн пүүсүү дээлийг өмссөн нь өнгө зүс гялалзжээ. Хуучин хүрээний гангачуудын нэг тул, үг уран, хөдлөх бүр самбаатай, даруй үүнийг өдөн, түүнийг удирдаж, хуур хөгжмийг наадуулан, дуу хуаг паргуулан, архи дарсыг базаах ба инээдэм наадмыг хөгжүүлж, хэн бүхнийг найрын дунд найгуулна. Наргианы ид болоход тунгаа хийх болов. Хамгийн урд гэрийн эздийн өмнөөс хүүхэн Ханд босож зүүн хойд талд суусан улаан торгон хошмогтой хээнцэр бүхий нэг залуу ноён хүнээс эхлэн үүдэнд суусан залуучуудыг дуустал толгой дараалан, тунгаа хийж, алдсанд шаардаж, архи уулган, өөрөө хожигдвол хундагатай ганзайнаас бага амсаад эцэг, эхдээ өгч уулгана. Дараагаар дуу хуур залгаад, түр зуур цай, тамхи ба сул яриа бололцсоны хойно, одоо зочдын талаас тунгаа барих ээлж болсон тул, эхнэр Мядагмаа, гүн ноёны хиа Сумъяаг цохлоход, зүүн хойно суусан тэрхүү ноёноос эхлэн цөмөөрөө шаардана. Сумъяа бол мөнөөх дуулж байсан залуу хар хүн мөн. Даруй босож, ноёндоо нэг ёслоод, гэрийн эзний эхнэр Мядагмаагаас эхлэн хуална. Бие бялдар тэгш, нуруу гуалаг, улаан торгоор нарийхан бөөрөнхийлж эмжсэн хэр хөх шангийн дурдан дээлийг өмсөж ногоон бажгар дурдан бүсийг ороосон нь хотын дэгжин байдлыг үзүүлжээ. Сул тавьсан урт хар гэзгийн үзүүрийг хар туузаар боож, алтан мөнгөн саагаар хатгамал баяр үсэгтэй бяцхан тамхины савыг, баруун зоон дээрээ бараг далд ортол хавчуулж, зүүн ташаандаа өлзий буянтай том гэгчийн хөөрөгний савыг зүүснийг үзвэл, одоо цагийн хээнцэр эрчүүүдийн эдэлдэг зүйл мөн. Цулгай хар наамал гутлын түрийнээс төмөр толгойтой цагаан гаансыг гаргаж, байн байн тамхи татна. Царайн өнгө шаравтар бөгөөд тунгалаг, хамар шулуун, хөмсөг өтгөн харах нүд нь цогтой сэргэлэн агаад залуу хүүхнүүдийн дээр хааяа сүрхий сүрхийгээр тусна. Нас хорин нэг орчим, үнэхээр нэг өнгө жавхлантай эр болой. Дуу хуанд онц мэргэжилтэй, хуучин шинэ алиныг ч торохгүй гаргаж, тунгаа хийх бөгөөд хожигдох бүр хар архи буюу банлаг хоёроос алиныг хамаагүй авч хөнтөрсөөр. Дариймаагийн өмнө хүрч ирэх нь холын аянаас олон уул усыг гатлан, зорьсон газартаа сая хүрч ирсэн мэт байдал буй. Дариймаа түвд хоргойгоор эмжсэн жижигхэн хээтэй бор ногоон торгон дээлийн урт ханцуйн далбагар минжин нударгаар амаа хагас таглажээ. Хасын цагаан царай нь бяцхан ичих мэт болж, тунгалаг хоёр хацарт нь нимгэн улаан туяа туссан нь Сумъяагийн өмнө зуны эхний сарын үүр цайж буйн адил, хоёр нүдний хар, цагаан нь хослон эелдэгээр тормолзож, сэтгэл зүрхийг нь ховх цохих агаад даруй янаглалыг даллах хурц илд мөн. Яралзсан цагаан шүдийг гаргаж, өчүүхнээр инээмсэглэх нь үнэхээр хаврын улирал ирж байгаа мэт. Дөрвөн тал булга тоорцгийн доогуур задгай санчиг бага цухуйж, хоёр нарийн хөмсөгийн зурайсан нь шинэтгэл сар шиг болоод нимгэн улаан уруулын хөдлөх нь хэчнээн үнсэвч, шимэвч ханамааргүй. Цагаан пансан цамцны захан дотроос цухуйж буй зөөлөн цагаан хүзүүг нь даруй хазаад авмаар аа, угалзтай ээтгэр гутлын хамрыг хормой доогуур цухуйлгаж, цомцойн суугаад, өрөөсөн гартаа урт хар гэзэгнийхээ үзүүрийг имэрч, түүгээр гоочилж саатна. Сумъяа түүнийг ширтэн, нэг үе согтсон мэт болоод Хөгжмийн аялгуу нийлээд ирэхэд Хүн бүгд дурлана. Хүнээс айгаад уулзахгүй Хайрын сэтгэл, хайран шүү хэмээх дууг эхэлж, хуа гаргахад Дариймаа бяцхан ичимгийлэвч дэмий л халшралгүй тосож дуулан, ядам хуруундаа хятад янзын цэцэгтэй алтан бэлзэг зүүсэн гуа цагаан гарыг гаргаж, хуалах нь түүнийг даруй базаад авмаар, Сумъяа дурлаж , мансуурсан сэтгэлийн нөлөөгөөр Дариймаад өөрийн нэг хожигдож ноёны өмнөөс нэг хожигдож, хоёр шаазан банлагийг ёроолгүй уугаад, танилцсаны баяр гэж шалтаглаж, бас дахин нэг хуалж хожин, Дариймаад нэг хундага ганзай өгсөнд, тэр аман дээрээ чадахгүй гэж хэдэн удаа эгүүлэн маргавч, шаардсаныг далимдуулан их л бахтайгаар уухад Сумъяа эрхэм бүсгүй тоосонд их баярлав гэж нэг егөөдөж, нүдээрээ нэгэнтээ инээн, зүрхэндээ нэг цэгийн тавиад , цааш бусад хүүхнүүдтэй залгамжлан хуалав. Түүнээс дуу, хөгжим улам өрнөж, үргэлжилсээр хоёр гурван цаг болов. Хүн бүхний байдал цөм хөлчүүрхээд, царай улбар, нүд жирэвгэр болжээ. Эх адаг нь хутгалдаад, хэлэлцэх наадах нь задгай болж эмээх ичих нь багадаад, үүгээр түүгээр шивэр авир хийлцэх нь нэмэгдэв. Сумъяа хэдийнээ амжиж, олон хүүхний бүлэгт ороод, Дариймаагийн ойр суусан нь сул үгийг өдөөн ярилцаж, алиа тохууныг хөгжөөх бөгөөд хүүхнүүдийн бахдуулан, тэдний хошин үгийг нь дуртайяа сонсож, үүнтэй хөгжим нийлүүлж, түүнтэй дуу аялахын дунд Дариймаатай нэн шадарлана. Нэгэнт нүүр хагаран танилцаж, басхүү хэн хэнийхээ нэр усыг мэдэлцжээ. Мөн ч харилцан бие биесийг сонирхон дурлах санааны үзүүрийг дор дороо ажиг авалцсан бизээ. Хараахан шинэ танилцаж байгаа тул, баахан бишүүрхэлцэнэ.Гагцхүү дөрвөн нүд нь эсрэг тусалцаж, үргэлждээ хөгжилдөнө. Ханд болбол нэг завхай хүүхэн, хоймор сууж байгаа бээс ноён гэгчтэй ханилсан бөгөөд басхүү хиа Сумъяа цэвэрхэн эр тул, ноёноос чөлөө завыг эрж самбаачилна. Энэ өдөр Дариймаа, Сумъяа хоёрын байдлыг ажиг аваад,Сумпяаг хардаж, битүү үгээр уурлавч олны өмнө царай хувиргахад аягүй тул, дэмий л жасаандаа Дариймааг юунд урьж авчирсан билээ хэмээн дотроо гэмшиж, самбаа гарвал Сумъяаг сэмхэн нударч, битгий их элэг барь гэж хялайна. Мядагмаа бол хүүхнээ энэхүү ноёнтой нийлүүлэх их дуртай, болбол түүний бага хатан болгохыг хичээдэг учир хүүхнээ ядуу хиа Сумъяад унах буюу ноёнд мэдэгдэж, тал алдах ба түүний улмаас их хэрэг эвдрэхээс маш болгоомжлон зовдог тул, Сумьяа, Дариймаа хоёрыг тийнхүү байхад, муу сайн юм үзээгүй юм, манайд уулзаад задарч байна гэж боловч, дотор нь туйлын хангалттай. Үүнээс Ханд, Сумьяа хоёрын холбоо тасрах болоосой гэж ханцуйдаа залбирна. Дариймаа үнэхээр хөөрхөн хүүхэн тул, бээс ноён бас сонирхол байдал бүхий агаад хооронд нь орж ярих санаатай мэт Сумъяаг олонтаа ширэв ширэв харж, чи архинд согтож, эх захаа алдаж байна уу гэх мэтийн гашуун үг цухуйлгана. Ханд үзээд нэн тэсэж ядан, болдог юм бол Дариймааг даруй хөөн явуулмаар санагдана. Эдний явдаг болохыг бүү мэд. Сумъяа ноёд эзэд тийм байдал гаргахад дур нь гутаж, гонь ганц биеэ гадуурхагдаж байгааг нэгэн зэрэг бодон, уярч царай улайвч, архины халуун ба хөдөлсөн сэтгэлийн эрчиндээ биеэ бас бахархаж сохор дүлий хүн мэт огт хайхрамжгүй, харин улам хөгжин, Дариймаатай алиалалдаж, олон хүүхнүүдтэй дарвилцана. Түүнээс шөнө орой болсон тул, хол гэртэй зочдоос зарим нь буцаж байна. Дариймаа үүгээр далимдуулан харъя гэхэд хажуу дахь хүмүүсээс эхлэн бас баахан суу гэх ба Ханд нэгэнт орой болсон тул, хоноод яв гэнэ. Дариймаа найр дээр цааш суухыг нэгэнт зэвүүцсэн тул «Гэрт ижий хүлээж байгаа харихгүй бол болохгүй» гэж шалтгаалан босоход Мядагмаа, «Тэгвэл хүүхдийг явуулъя, харин гэр нь хол, шөнө орой болсон тул хүргүүлж өгье» гэж хүргэх хүн эрж, тухайлан санаатайгаар ноён морилох болоогүй тул, чи хүргэж өгөөд ир гэж Сумъяаг заахад Сумъяа юутай завшаан гэж санаж, даруй босон Дариймааг даган гарч одов. Үүнд Ханд хэдийгээр дургүй байсан боловч эх нь тийнхүү үйлдсэн тул аргагүй бухимдан хоцров. Сумъяа, Дариймаа хоёр Амбан хааны хорооны зүүн өмнө зах дахь Сэлбийн гүүрний баруунтай байгаа Гонгор зайсангийн хашааны хаалганаас гарвал, шинэтгэл сар хэдийнээ далд ороод, хав харанхуй шөнийн гүнд гудамжны дотор чив чимээгүй, гурван марал орой дээр ирээд, тэнгэрийн оёдол сувдын адил, зөөлөн салхи өмнөөс үлээгээд, мөн ч бяцхан жавартай. Сумъяа баруун гартаа Дариймаагийн алчууртай юмыг барьж , түүний хажууд явна. Дариймаа зүүн гарын ханцуйгаар амаа таглаад, баруун гарын урт ханцуйг газар тултал хүвүүлж, зөөлнөөр алхална. Харилцан, энэ оройн найрны тухай энгийн яриа эхлээд, Цэргийн Яамны өмнө хүрч ирэхийн үед үг яриа нь явсаар хоёр биен дээрээ тусаж Сумъяа:« Би хотод нэлээн удсан атал, эдүгээ хүртэл таныг үл мэднэ. Харин завшаанд энэ орой танилцав» гэхэд Дариймаа: « Би болбол алдартай айлын нэртэй хүүхэн бус тул, таныүл мэдэх нь зөв. Таны зэргийн эрхэм гаж болно» гэнэ. Сумъяа: « Би ч болов нэг болхи хөдөөний хүн. Харъяат ноёныг дагаж явдгаас цааш юмгүй. Харин санамсаргүй өнөөдөр зол тохиолдож, энэ айлын найрт суулцсан билээ» гэхэд Дариймаа:« Би ч мөн Хандтай гэмгүй үерхэж явдаг тул, энэ орой таныг олж танив. Хандын нэг хар хүн бий гэдэг, та юмсанжээ» гэж баахан үг хаяна. Сумъяа нэгэн зэрэг хирдхийн тулгараад: « Та их л ташаарч байна. Юутай намайг тийнхүү егөөднө. Над зэргийн хүн Хандтай хэрхэн ойртоно. Харин манай ноён түүгээр саатдаг юм» гэхэд Дариймаа их хошноор: «Аа тийм үү» гээд дуугүй явна. Сумъяа бас нэлээд дуугүй яваад, Чойжин ламын сүмийн ар талаар гарахад тэндээс Баруун хорооны захад орж ирэхэд хашааны булангаас нохой боорлохыг далимдуулан Сумъяа Дариймааг наагуур яв гэж хамгаалагч болон гарыг нь барьж, мөн |
Тэндээс нэг урт гудамжаар баруун тийш явж нэг булан өнгөрөөд, хойшоо бяцхан явж, баруун эргээд, урагш, хандсан их бага хоёр улаан хаалган дээр хүрч, Дариймаа хашааны завсраар нуусан сурыг татаж, үүдээ өчүүхэн нээгээд, босгон дээр хатавчийг алхан зогсож, Сумъяа уруу дуугүй харна. Сумъяа алчууртай юмыг нь авч өгөөд бас өмнөөс нь харж зогсоно. Аяа, сая танилцаж байгаа хоёр, бие халж ядалцан, шинэ янаглалын хоёр сэтгэл салж ядалцан ийнхүү байхыг үүрийн цолмон үзээд, нүүр нүүр дээр нь гэрлээ тусгаж, наалдан мишээнэ.
Ийнхүү нэгэн хэсэг болоод Сумъяаг үг хэлэн алдтал, Дариймаа өрөөсөн хөлийг босгон дээрээс цааш буулгаж, Сумъяагийн зүг талархан: «Одоо би оръё та манайхан нэгэнт мэдсэн тул, сүүлд ирж цай уугаарай» гэхэд Сумъяа: « Би маргааш нөгөөдрөөс эрхгүй ирж, энэ шөнийн найрын үргэлжлэл сонинг ярина. Та аль гэрт сууж байна» гэхэд Дариймаа: «Би хойдох байшингийн хамгийн баруунтайх тасалгаанд сууна. Өдөр бол их төлөв гэрт байна. Та гэрт орж болно. Манай ижий бий. Зүүн байшинд бол манай эгч нар суудаг юм» гээд « За сайн яваарай» гэж хаалгаа хамхив.
Сумъяа: « За сайхан унтаарай» гээд цааш явав. Тэгээд Дариймаа хашааны хаалгаа түгжээд, цааш явж гэрийн үүдийг татвал эх нь нэгэнт унтсан тул, өөрийн суудаг тасалгаанд орж, шүдэнз зуран, лааг барив. Өөрийн байшингийн доторх байдлыг урьд үзээгүй мэтээр эргэн тойрон харж их л зэвүүнээр ажиглаад даруй жигтэй болж, нэгэн зэрэг санаа алдан, тоорцгоо авч ширээн дээр тавиад нэг янжуурыг ноцоож, орон дээрээ бүхлээрээ хэвтэж, элдвийг бодох бөгөөд, үүний дотор Сумъяа хэмээх нэгэн үсэг эргэлдэн илбэ, зүүд мэтээр толгойг нь эргүүлнэ.
Дариймаа17 нас хүртэл энэ айлын хаалганд олон залуу зочдыг олж үзсэн, түүний дотор эгч Ван шиан юйн сургаалыг дагаж, сэмхэн ажигласаар байсан боловч, санаанд нийлэлцсэн хүн эс тохиолдсон бөлгөө. Гэтэл санамсаргүй учирсан Сумъяа, Дариймаагийн зүрхэнд гэнэт шигдэнэ. Гэвч сая танилцаж буй тул, хэн болохын хэрхэн мэднэ. Дариймаа сэтгэл хөдөлж, хий юм бодсоор, тэр хэвээр бүхлээрээ дугхийжээ. Өглөө нар нэгэнт дээр гарчээ.
1934 он
0 comments:
Post a Comment